Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив

14780807655819b8fde1c85Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад технкийн туслалцаа үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх юм.

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн тэлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой болсон гэж үзлээ.

 

-  Бүлэг жуулчид хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих