“Хүүхдийг шил архиар солино” гэсэн мэдээллийг цацсан этгээдийг хайж байна

1pug70kki1535lrv3uiqvtcgj3“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдаж олныг цочирдуулсан.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр цагдаагийн алба хаагчид болон зураг дээрх хүүхдийн гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийж, дээрх мэдээллийг няцаасан юм.

Хүүхдийн гэр бүлийнхэн “Хүүхдийн маань зургийг зөвшөөрөлгүйгээр цацаж, худал мэдээлэл тараалаа. Тиймээс уг зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтэлсэн иргэнийг шалгуулах хүсэлтээ харьяа цагдаагийн байгууллагат гаргасан” гэсэн бөгөөд одоогоор тус хэргийг ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Дашрамд дурдахад, зураг дээрх эрэгтэй 70 орчим настай бөгөөд зээ охиноо дэлгүүрийн үүдэнд салхилуулж байсныг нь ийнхүү гэрэл зурагт буулган цахим ертөнцөд худал мэдээлэл цацсан байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих