Торгуудын соёлын өвийг тээгч , түгээн дэлгэрүүлэгч
Өгүүлэх нь: Ойрад Монголчууд Алтайгаа аргадан байж туулиа хайлахад дээд тивийн сайн үйлсийн мянган бурхад, од эрхэс,доод тивийн арван тамын амьтад, энэ ертөнцийн амьтай, амьгүй түмэн живаа бодигалууд уясан сонсдог ажаам. Их Монголын туульчид Ойрад Монголоос тэдний дотроос урианхай, торгууд, дөрвөд, захчид дундаас төрдөг нь байгаль тэр тусмаа жилийн дөрвөн улиралд уулс нь цуурайлан хүн ардынхаа сайн сайхан, баяр баясгалан, баатарлалыг хурайлан дуудаж, онгод удамшсан байдагтай нэн холбоотой. Ойрадын алдарт туульч М.Парчин, Чойсүрэн, Ш.Буян,О.Элээ, Ядмаатай дүйхүйц хэмжээний туульч бол Магсарын Пүрэвжал агсан даруй мөн билээ. Түүний хайлсан Жангар туулийн нэг хэсэг болох “Хаан Сийр”-ийн бүлгийг доктор Ж.Цолоо, У. Загдсүрэн нар бичиж авч Унгар улсад хэвлүүлсэн нь Жангар судлаачдын анхаарлыг татаж судлагдахууны нэг бүтээл болон ашиглагддаг билээ.
Хүмүүн төрөлхтний бий болгосон аугаа их соёлын өвд яруу тансаг сэтгэмж, ур утга төгөлдөр үг хэллэгтэй, гайхам төгс аялгуу бүхий ТУУЛЬС олон бий. Манай “ЖАНГАР”-ын тууль бол Грекийн Хомерийн Одиссей, Илиада, Энэтхэгийн Махабхарата, Рамаяна, Калидасын Үүлэн зардас, Кыргызийн Манас, Францын Ролланд баатрын дуулал, Оросын Игорийн цэрэглэсэн туужтай эн тэнцүү мөнхийн бүтээл билээ. Түүнийг хайлагчдыг Жангарчид хэмээн тусгайлан нэрлэн хүндлэдэг. Торгуудын Жангарч бол Магсарын Пүрэвжал мөн билээ,Ардын дуу, хөгжим, туульс судлалаараа алдаршсан доктор, профессор Ж.Энэбиш М.Пүрэвжалыг 85 настай байхад нь 1977 онд Ховдын Булган суманд түүнээс Алтайн магтаал, Жангар туулийг нотлож авсан байна.
Жангарч Ж.Пүрэвжалын тухай тууль судлаач доктор, профессор Б. Катуу
“ Монголын ардын урлагийн нэг аман зохиолын хамгийн том сонгодог том төрөл болох туулийгэнэ торгуудуудын дунд тээн авчирсан хүний нэг нь бол Магсарын Пүрэвжал юм. Торгууд нутагт 19 дүгээр зууны үедМишигдорж ван гэж бэйлийн торгуудын хүн байж . Тэр хүн бол өөрөөмонгол ардын баатарлагийн туульд дуртай, тэр агуу их туульчдын туулийг сонсох дуртай нэгэн байсан байна. Мишигдорж ван болшинжааны торгуудаасбуурал Жангарч гэдэг хүнийг зориуд өөрийнхөө орд өргөөнд урьж авчирч өвлийн цагаар бол тууль хайлуулдаг байжээ. Тэр хүн Жангарын 10-аад бүлгийг хайлдаг байсан байна.Мишигдорж ван тэр хүнийг урамшуулж эмээл хазаартай морь, дээлийн торгоор бол шагнаж байжээ.Ийнхүү уламжилж ирсэн энэ туулийг Ж. Пүрэвжал зарим бүлгий ньсонсож, оюун ухаандаа цээжлэн тогтоож бас тэр дуу бүжиг биелгээний хажуугаар бас Жангарыг хайлдаг байсан байна. Энэ хүний тэр хайлж байсан туулийн баатарлагийн туулийг 1978 онд манай хүрээлэнгийн ахмад эрдэмтэн доктор профессор Жавзаны Цолоо тэмдэглэж авсан байдаг.
Өгүүлэх нь: Ховд аймгийн Булган суманд Ван, Бэйл, Хошууд, Ховог, Тайжийн хэмээсэн таван суман торгуудууд амьдардаг. Тэдний дотроос Вангийн торгуудын найм дахь ноён жүн ван Мишигдорж оюун билиг, мэдлэг ухаан төгс нэгэн байжээ. Тэр түмэн олныхоо хүүхдүүдээс шилэн авч тод, уйгаржин бичиг ном заах, залуучуудаар алим, жимс тариалуулж цэцэрлэг үүсгэх, хурд сайтай жороо морьдын угсаа, гарвалыг удамшуулан өсгөх тэр ч бүү хэл хулан тахийг гаршуулан үржүүлж байжээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун Мишигдорж ванг “ Агсал Хулай баатар” дуулалт жүжгийн сургуультай байсан тухай судлан тэмдэглэн бичсэн байдаг: Тэр үе бол 19 дүгээр зууны эцэс 20 дугаар зууны эхэн үе байлаа. Урлаг судлаачид Монголын хутагт, ван, гүн нарын өргөө, ордонд тусгайлан бэлтгэсэн уран сайхны жүжигчилсэн тоглолтууд Цэцэнхан аймгийн Засаг ноён Тогтохтөрийн ач хүү Доржпаламын “Ногоон морины дэг”, Ховдын хязгаарт Мичин ван хэмээх Мижиддоржийн бийлгээ бүжгийн сургууль, дуут бийлгийн тоглолт, говийн догшин ноёнхутагт Д. Д анзанравжаагийн “Саран хөхөө”, одоогийн Өвөрхангай нутгийнхны ардын дунд дуулан бүжиж байсан “Чимэг гоёлын бүжиг” буюу “Шанх наах” дуут бүжиг зэрэг жүжиглэсэн тоглолтууд нь театр урлагийн төрөл хэлбэрүүдийг агуулсан, хөгжим, дуу бүжиг, уран хэллэг, тайз, хувцас зэрэг бүхийл төрлүүд багтсан байдаг хэмээн үздэг байна.
Пүрэвжалын аав Жав хүүгийнхээ дуулж, бийлэх унаган авьяасыг нь мэдэрч вангийн сургуульд арав орчим настай байхад нь оруулж, уран бичээч, гайхам бийч, дууч, туульчДашийн шавь болгожээ. Чухам энэ үеэс л бяцхан хүүгийн авьяас задгайрч улмаар ноёны бийчээр тодорч өргөмжлөгдөн энд тэнд залагдан очиж бийлж, дуулж, хуурдах болжээ.
Өгүүлэх нь : Урлаг судлаач МУГЗ Ж.Бадраа агсан Ж.Буяндалайн“ Алтайн ахмад дуучин” номонд нь яагаад ч юм оросоор бичиж өгсөн аннотация-д “Энэ номноос баруун Монголын ард түмний урлаг, соёлын сайн дурын уран сайханчдын агуу их төлөөлөгчдийн нэг Магсарын Пүрэвжалын үндэсний шинэ соёлыг хөгжүүлэх үйлсэдөөрийн бүх насаа зориулж түүнийг үүргээ хэмээн үздэг байсан амьдрал,уран бүтээлтэй нь уншигч та танилцах болно” хэмээн тэмдэглэсэн байдаг. Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн намтрын нэгэн хэсэгт “ Ховд аймгийн Мишиг вангийн гэрийн биелээч, торгуудын ардын авьяастан М.Пvрэвжал агсаныдомгоос сэдэвлэсэн сайн баатар эрийн биелгээг харж ЗХУ-ын бvжгийн мэргэжилтэн Романовский 1946 онд “Агсал” хэмээх дуут бvжиг дэглэснийг гавьяат жvжигчин Д.Булуухvv бvжиглэн алдаршсан. Мєн “Цацал”, “Ёохор” гэх мэт тухайн цаг vед, нутаг нутгийн онцлог хэллэг, тvvх домгийн дуулалт бvжгvvд олон байсан агаад тєрийн шагналт, Ардын жvжигчин Ц.Сэвжид агуулга хэлбэрийг шинэчлэн, сэдэв, санааг нь баяжуулан мэргэжлийн єндєр тєвшинд хvргэн хєгжvvлж чадсан юм” хэмээсэн байдаг билээ..
Өгүүлэх нь: Торгуудын алдарт бийч М. Пүрэвжал нь Их, бага, хэлхээ агсал, Жудар, Эрээн хавирга, Хүрэн торгот, Ховог, Цацал, Савардан бийлгээг гэрийн урлагаас ардын улмаар дэлхийн урлаг болгон хөгжүүлж чадсан авьяастан билээ. Түүнийг Ховдын театр, Улсын төв театр Бөмбөгөр ногоонд урьж авчирж бий, бүжиг, дуу хөгжим заалгаж байжээ. Тэгэхээр М.Пүрэвжал Монголын алтан үеийнхний нэг төлөөлөл даруй мөн юм.Агсалаар овоглосон Улсын төв театрын нэрт бүжигчин Д. Булхүү энэ бийг М.Пүрэвжалаар заалгаж бийлсээр Дэлхийн залуучууд оюутны их наадамд нижигнэсэн алга ташилтын дор алтан медаль хүртэж улмаар МУГЖ хэмээсэн хүндэт цолыг хүртжээ.Түүний унаган шавь Ховдын тетрын Б.ДугаараагийнХүрэн торгот, Эрээн хавирга бийг түүнтэй адил донж төрхөөр хэн ч бийлж чадаагүй бол, М. Пүрэвжалын өөрийнх нь бийлсэн Цацал бийг хэн ч одоо хүртэл бийлж чадаагүй гэж бүжиг судлаачид үздэг байна. Иймд М.Пүрэвжал нь бий бүжгийн хувьд нэг давтагдашгүй үзэгдэл байжээ, Торгууд бий болгон өөрийн ая дан, дуу, зохиомж, дэг жаягтай аж.
Өгүүлэх нь: Ардын бий бүжиг судлаач профессор Г.Борбаатар Агсалнь агуулгын хувьд эр хүний гоо сайхан шинж, эрхэм чин зориг, саруул хурц ухаан эелдэг зан ааш, намба төрх болон хүлэг мориноос нь эхлээд өмссөн хувцас зэргийг магтан дуулж, тэрхүү аялгуунд баатар эрийн шантрашгүй хатан зориг, алсыг харах хурц нүд, алдалгүй намнан харвадаг мэргэн хөдлөгөөн, сэтгэлийн хувиргалт, өөрчлөлтийг гарган харуулсанараа ардын сонгомол бий болсон байна хэмээн тодорхойлсон байдаг. Үүнийг л илэрхийлэн гаргах гэж түүнийг бийлсэн хүн бүр хичээн чармайн байнгын сургуулилт хийдэг байна. Жүн Ван Мишигдорж “Агсал Хулай баатар” дуулалт жүжгийн сургуулийнхаа бий бүжигчин, дуучин, хөгжимчиддөө үе үе шалган сурахгүй залхуурсан, алдаатай хийснийг нь хатуу чанга шийтгэдэг байжээ. Энэ тухай нэрт түүхч О,.Пүрэв “ Баруун Монголд бий бүжгийг .хэрхэн суралцсаныг шалгаж үзэхдээ бүжигчний цээжин биеийг нүцгэлэн толгой дээр нь буцлам халуун устай шаазан аяга тавиад бүжиглүүлдэг, хэрэв түүнийг цалгиулан асгах буюу шаазанг унагаж хаглаваас ямар ч өчиггүй ташуурдах буюу хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл баруун, зүүн ханцуйгаар нь мод шургуулан гадаа хонуулах, нэг хоногийн хугацаагаархорьж шиитгэдэг” байжээ. Алдарт бийч М.Пүрэвжал шавь нартаа бий бүжгийг заахдаа нуруу цээжийг нь цэх болгох хэмээж толгой дээр нь аягатай ус тавьж бийлүүлэх, суран аргамж татангүн суултаарявуулах, шөнө сарны гэрэлд бийлүүлж хөдлөгөөнийг нь засуулах, хоёр гарын хооронд унь татаж тэгш байдалд сургадаг байжээ. Тэр Агсалбол сайхан баатарэр, цээж нь ханагартэнүүн, алхалт нь данагар тавиун, таван хуруу нийлсэн,бие нь хөдлөж байхад сэтгэл нь дуулж өгөх ёстой хэмээн сургадаг байжээ. Тэр талаар одоо нас сүүдэр 90-ийг зооглоод байгаа Д..Оотоондээвэр дэлт хул азарга байсан юм. Тэр бие томтой хурдан удмын хүлэг байсан билээ. Эзэн нь өвөл цасан шамарганд төөрч азарганыхаа дэл дор орж амьд гарч гэнэ хэмээн манай нутгийнхан ярьцгаадаг байсан. М,Пүрэвжал15. 16 настай байхдааАгсал бийг сэргээж шинэчлэх гэж ихэд оролджээ. Болоогүй юм байж. Тэгтэлдээвэрт дэлт азарганы эзэн голын эрэг дээр босоод хоёр гараа алдлан суниаж, дэргэд нь дээвэр дэлт азаргана эрэгцэж байх нь харагджээ. Яг энэ мөчид М.Пүрэвжал хүүгийн сэтгэлд нь хөгжим эгшиглэж бийлж эхлэсэн гэдэг хэмээн догдлон байж хуучилсан билээ. Агсал бийлгээ дуу нь 12 бадаг байдаг ба түүнд
Агсал хоо
Морь нь байдаг
Наян тохой бие нь байдаг
Байдаг, байдаг, байдаг, байдаг гэх зэргээр морины шинжийг олон талаар магтсан байдаг бол
Өрхөөр гарам
Нуруг нь байдаг
Өндөр сайхан
Халба нь байдаг
Байдаг, байдаг, байдаг, байдаггэх зэргээр эр хүнийг гайхам сайхнаар магтсан байдаг,Ардын бий бүжиг судлаач Г.Барбаатар “ МУГЖ Д.Булхүү торгууд сайхан эрийг эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрхийг амилуулсан бол И.Дамдин бүтээсэн Агсал нь Торгуудын босоо харуул, торгон цэрэг гэдэгтэй дүйсэн баатарлаг шийдэмгий, зоригтой, ухаалаг уужуу сайхан дүрийг товойлгон гаргасан, МУГЖ Н.Батсайханы бүтээсэн Агсал бол эрэлхэг баатар анчны төрхөөр хурц ширүүн хөдлөгөөнийг нүд сэтгэлийн тод илэрхийллээр гаргаж бийлсэн байдаг гэж тодорхойлсон байдаг
Өгүүлэх нь: Бага агсал бийг М. Пүрэвжалын зохиосон “Найман гоо арслан” дууны
Найман гоо арслан
Хүчитний дээд билээ
Навчтайхан зандан мод нь
Эрдэнэсийн чимэг билээ хэмээсэн үгтэй аянд дөрвөөс дээш эрэгтэй цог бадрангуй байдлааргараа дээш өргөн хурц дайчин хөдлөгөөнөөрбийлдэг бол, Цацал бий нь
Тодхон харагдах өндөр Алтай нь
Толь шиг мөнх цастай
Цацлын есөн нүдээрээ
Цагаан сүүгээн өргөе хэмээн дуулжАлтайдаа сүслэн зөлбиран намбалаг сайхнаар бийлдэг залбирлын бүжгийн дэгтэй байдаг. УГЖ Б. Дугараагийн бийлсэн Хүрэн торгот бий нь торгууд залуусынжавхаалаг, наргианч байдлыг сэтгэл хөдлөл, дал мөрний хавсарсан цохилт, таталт зэрэг олон хөдлөгөөнөөр илэрхийлж гаргасан байдаг. Энэ бийгээр торгуудыг хүрэн торгот хэмээн алдаршсан Д. Гангаа Ардын урлагийн наадмаас алтан медаль авч байсан бол Дугараагийн Алтанхуяг хүүхэд ахуйдаа елдэн байдлаар бүжиглэж Монголын хүүхдийн ордоны алтан медаль авч алдар суугаа эхлэжээ. Энэ бийний домог нь Захчин гүний хошуунд Булган бэйлийн хошууны торгууд залуу малын эрэл хайгуулаар явж байгаад захчин айлын найранд буусан байна. Захчин хошууныхан угийн дууч, бийч, шогч хүмүүс тул нүдэнд дулаахан тэр залууд найрын дугараа барьж дуу дуулахыг хүсчээ. Залуу дуу дуулж, бий бийлжнайрын олныг хөгжөөж цэнгээгээд дайлуулж цайлж аваад мордсон гэдэг. Тэр залуу хүрэн торгон дээлтэй байсан тул бийг нь “Хүрэн торгот” хэмээн нэрлэн бийлдэг болсон гэдэг. Ийнхүү торгуудын дуу, бий, аялгуу бүр домог, цадигтай байдаг билээ.
М.Пүрэвжал бий бүжиг, туулийн өвийг тээгч төдийгүй өөрөө дууны үг, ая зохиогч, дууч, хөгжимчин байжээ. Тэр өөрөө Шаргын шаргын жороо, Шаарын өндөр мод, Жаавай, Таван сүрэг, Найман гуа арслан, Сүрэн нэртэй долоо зэрэг олон арван дуу зохиосон нь ардын дуу болон мөнхөрч, Гэрийн ерөөл, Хурдан морины магтаал, Хундагны ерөөл нь одоо хүртэл хэлэгдсээр байна. .
Өгүүлэх нь : Ард олондоо “Алтан гургалдай хэмээн алпаршсан МУАЖ Аюушийн Загдсүрэн агсан 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгогдож ”Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” хэмээсэн Монгол ардын дуу, басХятад ардын дуугаар үзэгчдэд ая өргөж алга ташилтаар мялаалгажявсан гэдэг. Румынд болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд торгууд ардын “Шаргын шаргын жороо” дууг гайхам сайхан дуулж шагнал, медалийг эх орондоо авчирсан юм. Их наадмаас ирэхэд нь түүнийг Улсын Төв Театрт дуучнаар авчээ. Шаргын шаргын жороо дуугаар дэлхийн медаль авч байсан дууч охин иаань Б.Дамдинсүрэнгийн ”Жаргалын зам” дуурийн Халиун , П.И.Чайковскийн ” Евгений Онегин” дуурийн Татъяана, А.Бородин ”Игор ван” дуурийн Ярославна, А.Даргомыжский ”Лусын дагина” дуурийн Наташа, С.Рахманинов “Алеко” дуурийн Земпира, С.Гончигсумлаагийн ”Үнэн” дуурийн Ядмаад амжилттай дуулж МУАЖ цол хүртжээ. Сайнаас эхлэвэл эрхэм учрал бүрдсэн сайхан цаг аяндаа ирдэгийн амьд жишээ энэ буюу. Торгуудын соёлын өвийг тээгч М. Пүрэвжал Буурчийн Жамъяан Ж.Буянтогтох, Н. Дэндэв нарын хэсэг залуус Ховдод хотноо театрчилсан клуб байгуулж, 1937 онд Улаанбаатао хотноо олон ястаны сайн дурын уран сайханчдын концерт, Ж.Буянтогтохын найруулсанЦөмийг хамтаар, Алиар хүүхний буян, Ши. Аюушийн Хатан Долгор, харц Дамдин жүжгүүдиг тоглосон нь үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн ХДТ-ын тулгыг тулж галыг асаасан хүмүүсийн нэг нь яахын аргагүй мөн билээ. Тэрээр төрөлх сумандаа 20 хүнтэй хөгжим бүжгийн бүлгэмийг байгуулж нутгийн лам нараас 2 гэр хөлслөн авч сургалт явуулж эхлэжээ. Улмаар 1939 онд торгууд олныхоо дэмжлэг хандиваар клубын барилгыг бариулжээ. Тэр үед хөгжмийн зэмсэг тэр болгон элбэг олдохгүй байсан тул заримыг нь өөрөө урлан хийжээ.
Судлаач, зохиолч, сэтгүүлч Ж.Буяндалайн яриа: Өөрөө бол уртын дуу богино дуу бүгдийн дуулдаг, сайхан биелдэг, хөгжимддөг, сийлбэрлэдэг одоо торгуудын ятга хөгжим товшуурыг бүгдийн санаачилж тэр өвгөн хийсэн байдаг юмТэр нь улсын музейд байсан юм, Тэр ёочон хийснийг бас музейд байсан тэр алга болсон одоо зүгээр модоор хийсэн нь манай сумын музейд байна. Тэгээд чулуундээр цохиж дуу оруулдаг, аяган дээр цохиж дуу оруулдаг, авдрын хээ зурдаг. Ийм л их авъяастай тэгээд сайхан яриа хөөрөөтэй хүн байсан юм.
Өгүүлэх нь: Торгуудын өв тээгч маань Улсын төв театр Бөмбөгөр ногоонд гурав орчим жил ажиллахдаа хөгжмийн алдартан О,Дашдэлэг, Д.Ишдулам нараар ёочин, шударга, хуучир хөгжим заалгаж жүжиглэх авьяас эзэмшжээ. М.Пүрэвжал энэ авьяас дээрээ түшиглэн Жангар туулийн Сийр хаан 5 бүлэгт аялгуут жүжиг, Хан харанхуй харгислалын золиос, Зоригт хүү, Жаргал хэмээх жүжгүүдийг зохиож зармыг нь найруулан Булган сумынхаа клубт тоглуулжээ. Энэ алдартаны нутгийн зон олон, шавь, ач, зээ нар ньилүү сонинг ярьж дурсана.
Өрнөл: Хэзээ ч үл мартагдахгайхамшиг бол Торгуудын их Агсал бүжигт зориулсан дөрвөн метр өндөрсүрлэг хөшөөг Ховд аймгийн төвд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр босгож мөнхлөсөн үйлс билээ. Энэ үйлсийг Торгууд хотод овогт Бийцээн Үнэнбат тэргүүтэй “ Торгууд түмний өв соёл “төслийн санаачлагч хэсэг залуус бүтээжээ. Хөшөөг урлаач Норовсамбуугийн Баатарцог боржин чулуун суурьтай, агсал хул морь, агсал бийлж байгаа торгууд хувцастай баатар эрийн дүрийг хүрлээр цутгаж, Агсал бийлгээний дуу, санаачлагчдын нэрсийг багтаан бүтээжээ.АнхМУАЖД. Гомбосүрэн театрын тайзнаа анх Агсал бүжгийг М.Пүрэвжал бийлсэний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ хөшөөг босгох санааг Б.Үнэнбатадхэлсэнээр ийнхүү биелэл болжээ.Монгол улсын Оюуны өмчийн газраас Б.Үнэнбатад “Торгуудын их Агсал биелгээ”-ний уран барималын зохиогчийн эрхийн гэрчилгээг олгожээ.
“Торгууд түмний өв соёл” төслийн хүрээнд Булган сумын Соёлын төвийг Магсарын Пүрэвжалын нэрэмжит Соёлын ордон болгон өргөтгөж, энэ амьрал, уран бүтээлийг харуулсан алдрын танхим байгуулсаны дээр Торгуудын өв соёл-Магсарын Пүрэвжал эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо “ Чингис хаан” дээд сургууль дээр зохион байгуулж, Torguud.comвеф сайт нээжээ.
Алт хэдий удавч өнгө нь үл хувирах, алдартан хэдий үхэвч нэр нь үл мартагдах гэж энэ буюу. Магсарын Пүрэвжал агсаны өвлөн тээж ирж үлдээсэн урлагийн арвиних сан хөмрөгнь хэзээ ч үл дундрах, цаашид дэлгэрэн мөнхрөх билээ. Эхлэл төгсөлгүй торгуудөв соёл миньу зээ.
Торгууд түмэн эзэн Чингисийн үеэс их хаан, төр улсынхаа төлөө зориг баатарлагаар тэмцэн амь сахихынхаа зэрэгцээ өв соёлоо дээдлэн хөгжүүлж ирсэнийгМагсарын Пүрэвжалын амьдрал , уран бүтээл тодоор нотлох билээ.
Сайн үйлсмөнхжин дэлгэртүгэй
Их Гулзат Дагвын Жүгдэрбарам \МЗЭ-ийн шагналт зохиолч\
URL: