Кюүшюү башёд 12 монгол сүмоч зодоглоно
Кюүшюү башёгийн банцүкэ гарлаа. Энэ сарын 13-нд эхлэх тэмцээнийг ёкозүна Харүмафүжи манлайлан барилдах юм. Өмнөх башёгийн түрүү бөх япон озэки Гоэйдо энэ сард ёкозүна цолны болзол сонсоод байгаа. Тэрээр дахин түрүүлж чадвал 18 жилийн дараа япончууд аварга цолтон өлгийдэн авна. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби болжээ. Харин озэки Тэрүнофүжи цолоо хамгаалан барилдах юм. Кюүшюү башёд монголын 12 сүмоч зодоглох юм. Өмнөх тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн Хакүхо аваргын бэлтгэлээ чамбай хийж байна.
URL: