“Монголын Залуучуудын холбоо” гэх байгууллагын жинхэнэ нүүр царай

1477983996_9bf2baf35e31cde8a0bc4dee58d189e2Монголын Залуучуудын холбооны Үндсэн дүрмийн 1.1-д Монголын Залуучуудын Холбоо (цаашид МЗХ гэх) нь Монголын залуучуудын оролцооны нэгдмэл үндэсний төв байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ашгийн бус нийгэмдээ үйлчлэх төрийн бус байгууллагамөн гэж заажээ.

Мөн тус дүрмийн 2.2-т буюу тус байгууллагын ЭРХЭМ ЗОРИЛГО нь Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах явдал юм гэж тусгажээ.

Зөвхөн энэ хоёрхон заалтаар өнөөдрийн Монголын Залуучуудын холбоо гэх байгууллага аль зүг рүү явж байгааг дүгнэх боломжтой.

1.1Ашгийн бус, нийгэмдээ үйлчлэх төрийн бус байгууллага.

Гэтэл одоогийн МЗХ-г ашгийн төлөө, нийгэмд бус хувь хүн, улс төрийн нам хүчинд үйлчлэгч байгууллага уу гэж харддаг. Хардахад үндэслэл хэрэгтэй. Үндэслэлээ энгийнээр, нуршилгүй тайлбарлах гээд оролдьё.

МЗХ гэсэн хаяг шошготой одон тэмдэгүүд байдаг. Тэгвэл эдгээрийг авахын тулд тус холбоонд тодорхой төлбөр төлсөн байх шаардлагатай. МЗХ-ноос манай дансанд төчнөөн төгрөг төлнө үү гэсэн баримт хүртэл цахим хуудсаар цацагдаж байсныг нэг бус удаа олж харсан. Тэгэхээр үнэхээр залуусынхаа дунд шилдэг нь байж амжилтаа үнэлүүлэх бус харин тодорхой тусгагдсан төлбөрийг нь төлчихсөн бол МЗХ шошготой ямар ч одон тэмдэгийг энгэртэй зүүх боломжтой гэж ойлгогдож байна.

Дараа нь МЗХ-ноос 2016 оны УИХ-ын сонгуулийг угтаж “Хулгайчгүй Монгол” гэх сүртэй аянг эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд улс төрчдийг “Хар, Цагаан” жагсаалтад багтаахаар болов. Тухайн үед “шантаачны ажил байна даа” хэмээн иргэд дүгнэж байсан юмдаг. Энэ дүгнэлт ч байгаа онож, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нэр дэвшигчдийг шантаачилж эхэлсэн байдаг. Бүр “цагаан жагсаалт”-д багтвал гээд ханш, үнэлгээ хүртэл гаргачихсан явсан удаатай. Хэрвээ мөнгө өгч чадахгүй гэвэл шууд л хар жагсаалтдаа оруулж, МЗХ-ны нэр дээр хэвлэгддэг сонинд бусдын нэр хүндийг гутаах, хууль бус үйл ажиллагааг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхэд халдаж эхэлсэн юм.

Энэ нь муу улс төрчийг илрүүлж, сайныг нь олон нийтэд мэдээллэх гээд байгаа даа биш. Зүгээр ашиг олох гэсэн башир арга байв. Сүүлдээ ч улаан цаймдаа гарч, иргэдийн “муу” гэж дүгнэдэг улс төрчид цагаан жагсаалтыг тэргүүлж, харин шударгаар ажиллаж хөдөлмөрлөж яваа залуус А.Мөнхбатын хар жагсаалтыг тэргүүлэх болсон. Шалтгаан нь хэн хэдэн төгрөг төлсөн бэ гэдэгт л байгаа. Эндээс л Монголын Залуучуудын холбоонд ашгийн бус гэх нэршил зохихгүй юм гэж ойлгогдоод байгаа юм.

2.2 Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах

Улсын бүртгэлийн газрын хамгийн сүүлийн мэдээллийг хараад цочирдов. Нэг өдөрт л 1000 хүн шинээр гадаад паспорт авч байна гэнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд 94 мянган хүн гадаад паспорт шинээр авах үйлчилгээнд хандсан байх юм. Энэ олон хүн гадаад паспортоор яах гээд байна вэ. Баян цатгалан аялж, зугаалахыг хүссэн хүмүүс бий л байх. Гэвч олонх нь гадны улс орныг нэг л зорилгоор зорьж байна. Тэр нь аз жаргалтай амьдрал. Өнөөх Залуучуудын холбооны эрхэм зорилго энд явж байгаа биз. Уг нь холбоо маань эрхэм зорилгоо биелүүлээд ажилладаг бол залуус гадны орноос аз жаргал хайж, “дүрвэхгүй” л байлаа.

Бие бялдар, оюун ухаан энэ бүгдийг мартсан дээр биз. Харин залуусын эрх ашиг хаана хэрхэн зөрчигдөж байгааг онцолмоор. Цалингаас цалингийн хооронд нэг өрнөөс дараагийн өр рүү шилжиж, махран зүтгэж байгаа залууст юу хэрэгтэй вэ. Дэлхийн жишигт нийцэх хөдөлмөрийн үнэлэмж. Үнэхээр ийм зүйл байхгүй. Яаж ч ажлаад олсон хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэхгүй учраас нөгөө сайхан аз жаргалыг тань хайж гадны орны боолын хөдөлмөрийг илүүд үзэж, тийшээ зүтгэхээр өдөртөө л 1000 залуус гадаад паспорт шинээр авч байна.

Харин аз жаргалтай амьдрах боломжоор хангана гээд зорилт тавьсан залуучуудын холбоо нь нэг хүний нэр хүндийг өсгөх талбар, сайн сайхан амьдрах хэрэглүүр болоод л өнгөрч байна. Ийм холбоо байснаас байхгүй нь дээр ч юм шиг. Бодмоор, эрэгцүүлмээр…

Үндэстэн агентлаг


URL:

Нэр: Зочин Огноо: 2 November 2016

Харин ч залуучуудын байгууллага үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна гэж ойлгож байгаа. Ер нь залуучуудын холбоо сураггүй л байдаг байсан. 2010 оноос үйл ажиллагаа нь идэвхжээд байгаан.

Нэр: Зочин Огноо: 2 November 2016

Захиалгатай мэдээ тууж яваан биш үү хахах

Нэр: zochin Огноо: 2 November 2016

1000 жилийн өмнөх мэдээ бна ш дээ өөр оруулах мэдээлэл олдохгүй л бган бх даа

Сэтгэгдэл бичих