Монголбанк зах зээлд 46 сая ам.доллар, 103 сая юань нийлүүллээ
Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 46 сая ам.доллар, 103 сая юань тус тус худалдлаа. Ингэхдээ долларыг 2,380 төгрөгөөр, юанийг ялгаатай ханшаар буюу доод үнийг 348 төгрөгөөр тогтож, худалдаалав.
Төгрөгийн ханш сүүлийн хагас сар орчмын хугацаанд огцом хэлбэлзэх хандлагатай байсан бөгөөд Төв банк үүнийг анхааралтай ажиглаж байсан. Энэ удаагийн дуудлага худалдаа нь төгрөгийн ханшийн огцом сулрах явдлыг зогсооход чиглэсэн болно.
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг.
Эх сурвалж: Монголбанк
URL: