Гурван иргэн ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦанд орох эрхтэй боллоо

00000000000Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсдог. 14 хоногийн өмнө уулзсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүссэн юм. Тухайн иргэдийн амьдралыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас судалж үзээд гэр бүлийнх нь 2-оос дээш иргэн хөгжлийн бэрхшээлтэй, амьдарлын нөхцөл нь туйлын хүнд байгаа З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардууллаа. Тэрээр түрээсийн орон сууцанд оруулж байгаа эдгээр иргэдийн хувьд орон байрны асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байсныг онцлон хэлсэн юм.

Дүн өвлийн хүйтнээс урьтаж, дулаан тохилог орон сууцанд орох болсондоо баяртай байгаагаа иргэд хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Б.Мөнхбаясгалан “Би хөгжлийн бэрхшээлтэй 2 ихэр охинтой. Нэг охин маань хүнтэй суусан. Хүргэн маань бас тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Ингээд манай гэрт хөгжлийн бэрхшээлтэй 3 хүн байдаг. Хувь хүний орон сууц түрээслэе гэхэд төлбөр нь өндрөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй учраас хэцүү байсан. Харин Нийслэлийн засаг дарга орон байрны минь асуудлыг шийдвэрлэж, түрээсийн орон сууцанд хамруулж өгсөнд маш их баярлаж байна” гэлээ.

ХУД-ийн 2-р хорооны иргэн Л.Оюунтуул “Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Хүү, охин 2 маань бас харааны бэрхшээлтэй. Одоо гэр хороололд айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг. Хүнд нөхцөлд амьдарч байгаа бидэнд тусалж, дулаан, тохилог орон сууцанд орох боломж олгосонд баяртай байна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих