“МУНЗУЙ” ХОЧИТ Г.НЯМДОРЖ ОРГОН ЗАЙЛАХААР ЗАВДЖЭЭ

c3229918-e874-4c87-9a01-e6a0fbf5c9bcМонгол Улсын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хэргийг өнгөрсөн сард прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Улмаар прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн 10-р сарын 20-нд хорих ангиас суллаж батлан даалтад гаргасан байна. Тэрбээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завджээ.

Тодруулбал, Г.Нямдорж нь зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан гэх мэдээлэл байна.

“Мунзуй” хочит Г.Нямдорж нь одоогоос гурван жилийн өмнө мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргээр баривчлагдаж шүүхээс нэг жилийн хорих ял оноож, ялын хугацаагаа жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлжээ. Улмаар өнгөрөгч тавдугаар сард Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дахин баривчилсан байдаг.

Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 149.3 “бусдыг далайлган сүрдүүлсэн”, мөн хуулийн 125.1 “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэн зүйл ангиар шалгагдан хоригдож байсан юм.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих