Дэлхийн хамгийн өндөр настай хүн ямар хүнс хэрэглэдэг вэ

24Манай гаригийн хамгийн өндөр настай хүн Итали улсын Вербания хотод амьдарч байна. Эмма Морано гэх энэ настан 1899 онд төрсөн бөгөөд энэ сарын 29-нд түүний 117 насны төрсөн өдөр тохиох юм.

Ямар нэгэн хууч, архаг өвчин гэх зүйлгүй, эрүүл аж төрдөг түүнээс хэрхэн эрүүл, урт насалж буй тухай нь асуухаар Францын хэвлэлийнхэн гэрт нь очиж ярилцлага хийжээ.

Тэрээр “Би өдөрт хоёр ширхэг түүхий өндөг л иддэг. Тэгээд л болоо. Хааяа хүсвэл ганц хоёр жигнэмэг иддэг. Би их идэхийг таашаадаггүй. Залуудаа би их сайхан хоолойтой, сайхан дуулдаг хүн байлаа. Одоо миний дуу хоолой өмнөх шигээ сайхан байхаа больжээ. Аргагүй дээ бүх шүд минь унаж дууссан” хэмээн сэтгүүлчидтэй хуучилжээ.

Түүний ийн эрүүл,урт насалж буйн нууц нь сүүлийн 20 орчим жилийн туршид өдөрт хоёр өндөг идэхээс гадна, хэнээс ч хараат бус, сэтгэл амар, тайван амьдарсан нь ихээхэн нөлөөтэй тухай тэрээр нэмж хэлжээ. Эмма Морано 30 гаруй насандаа гэр бүлээ цуцлуулжээ.

Түүний эмч Карло Бава “Би анх түүнд анемийн үед улаан эсийг нөхөн төлжүүлэхэд тустай байдаг учраас өндөг идэхийг зөвлөж байсан. Харин энэ нь түүний урт наслалтын гол хүчин зүйл болох тухай төсөөлөө ч үгүй. Гэхдээ түүний эрүүл, эрт наслалт  нь зөвхөн идэж ууж буй зүйлээс нь бус, хувь хүний аливаад хандах хандлага маш ач холбогдолтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмма хийж буй бүх зүйлдээ тайван, сэтгэлээсээ ханддаг ” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих