Загасчилж яваад усанд унаж, сураггүй болжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн 38 настай, эрэгтэй М Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажилласан боловч өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Өчигдрийн байдлаар аврагчид иргэн М-ийн осолдсон газраас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бирваз хүртэл 3 бүлэгт хуваагдан усаар 80 км, голын эрэг дагуу явганаар 23 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Т.Бэх
URL: