ТИЙМ БИ G ХОРООЛЛЫНХ…
Өчигдөр нөхөртэйгөө хэрэлдэж байхдаа маш сонин бодолтой явдгийг нь мэдлээ. Намайг ”гэр хорооллынхоо хажуу айлын хулигантай суусан бол чи алуулах биз” гэнэ шүү. Ер нь намайг гэр хороололд өссөн гээд мэр сэр тоглоом шоглоомоор тохуурхаад л байдаг байсан юм. Би ч тэрэндээ нээх эмзэглэдэггүй болохоор тоодоггүй байлаа. Гэхдээ өчигдөр би тэгж хэлснийг нь бодохоор бүр гайхаад байх юм. Би хашаа байшинд өссөндөө огтхон ч ичиж явсангүй. Өвөл бол өглөө эртлэн босч, галаа түлж , цайгаа уучихаад бойлуурандаа усанд орчихоод хичээлдээ явна. Тарж ирээд, гэртээ бас өвөө эмээгийндээ худгаас ус авч өгчихөөд, модоо хагалж, хашаа хорооныхоо цасыг цэвэрлэчихээд гэрээ янзлаад, даалгавраа хийнэ. Манай хамаатны эгч нар хүртэл хүүхдээ загнахдаа “хараач та нар Зулааг, гэр хороололд амьдарч байж ийм цэвэрхэн хувцасладаг, цагаан царайтай өөрсдийгөө хар халтайчихаад” гэдэг л байсан юм.
Монгол улсын хүн амын 35 хувь нь л орон сууцанд амьдардаг. Үлдсэн нь бүгд гэр хороололд амьдардаг шүү дээ. Тэд бүгд ядуу зүдүү амьдралтай, халтар царайтай, хулиган амьдралтай болж таарч байна уу? Арчаагүй болохоороо л амьдраад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Жишээ нь манайх гэхэд аав ээж хоёр ардчиллын үеэр нэг гэрт орсон учраас улсаас байр авах битгий хэл, ажил ч үгүй хоцорсон тул амьдралын эрхэнд гэр хороололд газар хатгаад байшин барьж, наймаа хийж амьдралаа эхлүүлсэн. Аавынх байранд байсан боловч ах дүү нар олуулаа учраас тэдэндээ дарамт болохгүй гэж биеэ даагаад явсан юм. Яагаад гэвэл ах дүү нар нь бүгд гэр бүлтэй болсон ч байргүй гэх шалтгаанаар тусдаа гарахгүй нэг нэг өрөөнд нь амьдардаг байлаа. Ийм амьдралтай маш олон гэр бүл бий. Гэхдээ ээж минь арай удаан болохоос биш алхам алхмаар ахьдаг байсан шүү. Анх таван ханатай гэрээс эхэлсэн бол, удалгүй хоёр цонхтой байшин барьж, дараа нь хоёр давхар 5 өрөө байшинтай болсон юм.
Ингээд олон жилийн хөдөлмөрийн эцэст хэний ч туслалцаагүйгээр, цэвэр мөнгөн хуримтлалаараа намайг 2-р курст байхад гурван өрөө шинэхэн байранд орсон шүү! Ямар одоогийнх шиг 8% энтрийн зээл байсан ч биш. Манайх шиг ийм амьдралтай маш олон хүмүүс бий. Тэд бүгд өнгөрснөөрөө үргэлж бахархдаг юм. Одоо тэгээд ямар хоёрын хоёр хүүхэдтэй байж салалтай нь биш, ойлголцож л амьдрах байх даа. Хэрвээ манай хүн шиг ийм сонин бодолтой явдаг хүн амьтан байвал яршиг зүгээр өөрийнхөө зиндааны өөгүй төгс хүнтэйгээ л суугаарай. Битгий гэр хороололд өсч, ус түлээ зөөсөн амьтанд дурлаж, араас нь чаргууцалдсаар байгаад авч суучихаад сүүлд нь олон долоон юм онхолдоод байгаарай даа!!!
via Zulaa Erdene
URL: