Ой гарантай хүүхэд машинд дайруулан нас баржээ

  19Өнгөрсөн амралтын өдөр СХД-ийн цагдаагийн хэлтэст “Хилчин” хотхонд хүн нас барлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 

Мэдээллийн дагуу шалгахад, тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 37 настай Ц нь “Porter” маркын автомашинаар нүүрс буулгаад хөдлөхдөө тус хотхоны….. тоотод суух нэг ой зургаан сартай С-ыг хойд дугуйгаараа дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Мөн золгүй байдлаар амиа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Хонхор” зөрлөг дээр ачааны вагоноос 30 настай Э нь барилгын хавтан зөөж байгаад дарагдаж гэмтэн эмнэлэгт хүргэгдэн очоод нас баржээ.

 

Түүнчлэн Архангай аймгийн Батцэнгэл сум Цац баг “Могой” гэх газар мод бэлтгэж байсан 41 настай О нь модонд дарагдаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих