20 найз залуугийнхаа бэлэглэсэн 20 ширхэг iPhone 7-г зараад байшин худалдаж авчээ

8Хятадын цахим ертөнцөд Шинжэнь хотын Сяоли гэдэг бүсгүйн үйлдлийн тухай шуугиж байна. Ядуу гэр бүлээс гаралтай тэрээр нэг зэрэг 20 залуутай болздог байжээ. Тэрээр бүх найз залуудаа iPhone 7-той болсоор байна  гэхэд гайхалтай нь бүгд түүнд худалдан авч өгчээ. Харин сэргэлэн бүсгүй тэр хорин утсаа тэр дор нь гар утас интернет борлуулалт хийдэг Hui Shou Bao гэдэг сайтад зарсан нь 100 мянган юань хүрсэнд хотын захад боломжийн байшин худалдаад авчихсан гэнэ. Бүсгүй шинэ байрандаа эцэг эх дүү нарын хамт ороод аятайхан тохижжээ. Өдгөө цахим хэрэглэгчид энэ үйдлийн тухайд хоёр хуваагджээ. Зарим хэсэг нь Сяолиг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. Түүний гэр бүл хөдөө тосгоноос хотод орж иржээ. Аав нь барилгад ажилд орсон бол ээжид нь ажил олдсонгүй. Мөн бүсгүй айлын таван хүүхдийн хамгийн том нь тул дүү нараа өсгөх халамжилах үүрэг хүлээжээ. Харин эмэгтэй хэрэглэгчид атаархаж байгаагаа нуусангүй. Нэгэн эмэгтэй “надад нэг ч залуу олдохгүй байхад заримд нь 20,30-аараа байдгийг ойлгохгүй юм. Бүр бүгдийх нь  сэтгэлийг татаж чадсан, тэр тэнэгүүд нь хууртагдаж байгаагаа мэдэхгүй нэгэн зэрэг үнэтэй гар утас худалдан авч бэлэглэдэг шүү” гэж эгдүүцэн бичжээ. Энэ шуугиан дэгдмэгц орон нутгийн хэвлэлийнхэн Hui Shou Bao сайттай холбогдоход тэд нэгэн эмэгтэй үйлчлүүлэгчээс 20 ширхэг iPhone 7 худалдаж авсаныг үгүйсгээгүй байна. Тус сайтад энэ утсыг 5750 юаниар борлуулж байгаа аж.

НУУЦ.мн

URL:

Сэтгэгдэл бичих