Э.Цэрэндолгор Нарагийн сонгуулийн маапааныг илчлэв үү?
Олны танил фэйсбүүк одууд тэгтлээ маргаж мэтгээд байдаггүй. Тэдэн дундаа хамгийн хэл ам хурцтай нь Цэнхэр үст Цэрэн хатагтай. Тэгвэл тэрбээр саяхан нэгэн аялал жуулчлалын салбарын зартай бүсгүйн талаар пост тавьснаар том маргаан дэгдлээ. Дуучин Нара үл таних бүсгүйг өмөөрөн түүн рүү “ассан” ч Э.Цэрэндолгор хариуг нь чангахан өглөө. Нара үнэхээр сонгуулиар Цэрэнгийн хэлснээр мөөм рүүгээ мөнгө чихүүлсэн үү, үнэхээр бүлэглэн нэгнээ боорлогчид нийгмийн сүлжээнд газар авсан уу гэхчлэн олон асуултыг хүмүүс тээж үлдэв.
Нара өөрийнхөө фэйсбүүк дээр сөрөг коммент бичсэн хүнийг жинхэнэ “цустай нь хольдог” бол Цэрэнг яаж ч чадалгүй сүүлээ хавчин зугтсан нь илүү их үнэн илрэхээс айсан бололтой гэж хүмүүс шивэр авир хийж байна. Фэйсбүүк орчинд өрнөсөн энэхүү ойрын үеийн сүртэй маргааныг бид та бүхэнд хүргэж байна.
Х.Тэргэл
zuv.mn
URL: