“Bank of America” WikiLeaks-ээс нүүр буруулав

АНУ-ын хамгийн том банкуудын нэг “Bank of America” дэлхий даяар шуугиан тариад буй “WikiLeaks” вэб сайтад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхгүй болсон тухай зарласан байна. Ингэснээр “WikiLeaks”-ээс нүүрээ буруулсан санхүүгийн байгууллагын тоо дахин нэгээр нэмэгдэв. Банкны зүгээс “WikiLeaks байгууллагын үйл ажиллагаа нь манай  байгууллагын төлбөр тооцоо хийх дотоод бодлоготой харшилж байна” хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд “WikiLeaks” өөрийн вэб сайтад тус банктай ямар нэг ажил хэрэг хийхгүй байхыг дэмжигчиддээ уриалсан байна.

Өмнө нь “MasterCard”, “PayPal”, Швейцарийн шуудангийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд “WikiLeaks” болон үүнийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжтай холбоогоо таслаад байгаа юм.

Э.Очирт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих