Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан
«Та хоёр ноцолдмоор байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»
Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:
«Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»
Бас логиктой сэтгэхийг заасан:
«Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»
Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:
«Орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»
Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:
«Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»
Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:
«Наад амаа хамхиад хоолоо ид!»
Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:
«Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»
Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:
«За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа…»
Өөрийгөө анагаах шидийг заасан:
«Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»
Маш уян хатан байхад сургасан:
«Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»
Зайнаас мэдрэх увидаст сургасан:
«Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»
Өндөр болгох эрдмийг заасан:
«Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»
Надад генетикийн үндсийг заасан:
«Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»
Биеэ зөв авч явахыг заасан:
«Эцэг шигээ аашлахаа боль!»
Байж болшгүй юманд итгэхийг сургасан:
«Би чамайг нэвт шувт харж байна шүү»
Бүх юмыг эерэгээр харахыг заасан:
«Гэр гэж нохойн хороо!»
Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:
«Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»
Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:
«Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»
URL: