Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2Өнөөдөр Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон УИХ-аас хуульчилсан бөгөөд бүх нийтээрээ амарна.

Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

Иймээс аравдугаар сарын 31-н буюу энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин маргаашаас энгийн горимоороо явна.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Замын Цагдаагийн Газраас зөвлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих