ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

1336

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 1. Сумъяа гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Төрөхүй
Суудал: 
 Мод

Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хүч сорьсон өдөр. Энэ өдөр нилээд олон бэрхшээл таныг хүлээж байна. Багш эсвэл эцэг эхтэйгээ шууд харилцаа үүсгэхээс болгоомжил. Таныг азгүйтэл хүлээж байна шүү. Бусдын хэрэгт оролцохгүй байхыг анхааруулж байна. Эс тэгвээс таны хэлсэн үгс бусдын дургүйг хүргэж болзошгүй. Дугуй, мотоцикл, авто машин гэх зэрэг тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Хүнд өдөр. Өнөөдөр хэрэв танд өөр ямар нэгэн ажил үүргийг давхардуулан оногдуулахыг санал болговол зөвшөөрөх хэрэггүй. Учир нь уналт аль эсвэл мөнгө санхүүгийн алдагдал байхыг од гаригс сануулж байна. Бусдад уруу татагдалгүй, биеэ барих шаардлагатай. Төлөвлөсөн уулзалтуудаа хойшлуул. Ажил хэрэг ихээхэн хүч шаардана, ердийн үүргээ өвөрмөц аргаар, үүссэн асуудлуудыг ч мөн тийм аргаар шийдвэрлэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шинэ ажил төрөл эхлэх болон ажил хэргийн түнштэй шинээр харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Таны амьдралын эрч хүч маш өндөр түвшинд байна. Дадаж сурсан зүйлдээ өөрөөр хандах, этгээд сонин үйлдэл гаргах, болчимгүй үг хэллэг хэрэглэх зэрэг нь бусдыг гайхшруулж, шүүмжлэлийн бай , ярианы гол сэдэв болж мэднэ. Тиймээс аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмж дагуулна. Од эрхэс таныг эхлээд бод, харин дараа нь ярь эсвэл хий хэмээн зөвлөж байна.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хувирамтгай өдөр. Гэрийн ажлаар өөрийн авьяас чадвараа бүү сүйтгэ. Асуудал бэрхшээлийн мөн чанарыг ойлгох арга замыг та олж мэдэх болно. Гэнэтийн зочид таны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж мэдэх бололтой. Гэртээ гараа хумхиад зүгээр суухын оронд олон нийтийн үйл ажиллагаанд идэвх гаргаж оролцоорой. Орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн танд өөрийн уран бүтээлээ эхлүүлэх урам зоригийг хайрлана. Энэ үеэр зарим айл гэртээ зураачийг урих бололтой. Та ч ялгаагүй очиж, айл гэрийн чимэглэл, засалд гар бие оролцоорой. Өнгөний зохицлоос та баяр баяслыг олж авах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Үр өгөөжтэй өдөр. Өнөөдөр маш чөлөөтэй байж бүтээлч чадвараа ашигла. Танд бүх төрлийн санаа төрөх болно. Энэ бүгдийг цаасан дээр тэмдэглэж яаж хэрэгжүүлэх талаар бод. Хэдийгээр том жижиг олон санаа хоорондоо холилдсон мэт санагдаж болох ч том зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг сана. Өөрийнхөө бодол санааг цэгцлэх нь маш үр дүнтэй байх болно. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн альбом үзэж, таны амьдралд тааралдсан хүмүүс, очсон газар орноо эргэн дурсаж өөрийгөө олж нээ.


ОХИН (8/23-9/22)

Энэ ордныхон өөрсдийн амиа хичээсэн сонин зангаа мэддэг. Та бүхэн бусдаас өөр, онцгой хүмүүс мэт байж магадгүй. Энэ байдал чинь таны хайр сэтгэлд ч нөлөөлнө. Өнөөдөр та хайртай хүнээ баярлуулахаар эсвэл гайхшруулахаар шийдэж магадгүй. Учир нь та энгийн бус зарим нэг зүйл хөгжилтэй байдаг гэж боддог, бүр шоконд оруулж ч болно. Тиймээс бусдын удирдамжийг дагахдаа бэлэн бай. Найзуудын цугларалт танд бизнесийн сонирхолтой санал гаргах хэн нэгэн хүнтэй уулзуулна. Энэ завшааныг бүү алд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тогтворгүй өдөр. Энэ өдөр танд тийм ч таатай байхгүй нь бололтой. Та хүнд хэцүү цаг үеэсээ туршлагажих болно. Хүч шаардсан ажил хийхээс зайлсхий. Учир нь та хийж буй зүйлээ дуусгахаас өмнө хамаг хүчээ барах магадлалтай байна. Та яагаад юунаас болж ийм уур уцаартай байгаагаа ойлгохгүй улам их өөрийгөө хүнд байдалд оруулах төлөвтэй байна. Тиймээс та уур хилэнгээ багасгаж тэвчээртэй байх нь хамгаас чухал.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Оролдлого хийх өдөр.Эмх замбараагүй байдал үүсэх хандлагатай байна, ялангуяа өглөөн цагаар. Таны дотор эргэлзээ үүсч та амьдралдаа санаа зовох болно. Та ямар нэгэн зүйл хийлгүйгээр энэ бүгдийг өнгөцхөн хүлээж авах хэрэгтэй. Ажлын өрөөгөө тохижуулахад тохиромжгүй цаг. Та хувийн харилцаандаа өөрийнхөө хүсэл тэмүүллийг даган хандах хэрэгтэй. Найз нөхөд эсвэл хамаатан садан тань ажилладаг албан газарт ажилд орох гэсний хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Хүчтэй өдөр. Бүх зүйл амаргүй байх бөгөөд хүмүүс танд худлаа хэлэх болно. Энэ бүхнийг даван туулахын тулд зөн билэгтээ найд. Учир нь аливаа зүйл эхэлсэн л бол одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх нь гарцаагүй. Таалагддаг хүнтэйгээ хамт байж цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Үүрэг хариуцлагаас илүү хөгжил цэнгэлийг хүсэх тул ажлын ачааллыг өөрийн нуруун дээрээ үүрэх гэж бодохын ч хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Шинэчлэл хийх өдөр. Тайван байж, аливааг эргэцүүлэн бодож, өөртөө анхаарал тавих үе. Гадаад үзэмжиндээ анхаарч, массаж, иог бясалгал хийж, бүжиг урлагийн сургалтанд явах нь таны оюун санааг чөлөөлж, өөрийгөө таньж мэдэхэд туслах болно. Хэрвээ танд ямар нэг сэтгэл зовоосон зүйл байгаа бол та бусдаас болон өөрөөсөө чухам юу хүсч байгаа талаараа дахин нэг бодоод үзэхийг зөвлөж байна. Та хэдийгээр бусдаас хайр халамж хүсч байгаа ч өөрийгөө эхлээд хайрла. Энэ тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та үүнийг заавал хийх ёстой. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож сөрөг бодлоо авч хая.


ХУМХ (1/20-2/18)

Нөхөрсөг өдөр. Та хэт өөдрөг болж, том зээл авч магадгүй. Хувиараа бизнес эрхлэгч хүмүүс өөрсдийн бизнесээ өргөжүүлэхээр зээлийн хүсэлт гаргавал амжилттай байх болно. Ихэнх тань зар сурталчилгаагаар гарч байсан юмыг худалдаж авахаар мөнгөө нөөцөлж эхэлнэ. Удирдлагын тань дээшилж, доошилсон зан ааш, ажилд тань түгшүүртэй байдлыг авчирч мэднэ. Тиймээс чадвал ганцаараа ажиллахыг хичээгээрэй.


ЗАГАС (2/19-3/20)

Бүтээлч өдөр. Ихэнх тань эдгээрийг анхааралдаа авахыг хүснэ. Хүмүүст таны сэтгэл татам байдал, увдисыг тань эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсөөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Тиймээс та мөнгө болон хайртай хүнийхээ асуудлыг хооронд нь ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй. Сэтгэл хөдөлгөсөн ямар ч үйл ажиллагаа танд таалагдаж болох ч эрсдэлтэй зүйлээс холхон шиг байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих