Ухаалаг утасны хор нөлөөнд дунд ангийн хүүхдүүд илүү өртөж байна

e4500c9d0d5c0f3e9b3edf1f8d6a42f6Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийг хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан.

Энэ нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотоод журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон юм. Шийдвэр гаргах гол шалтгаан нь хүүхэд эрүүл мэндээрээ хохирох тэр дундаа гэмт хэрэгт өртөх тохиолдол гарсантай холбоотой гэж үзжээ.

Тодруулбал, Гар утасны хэрэглээнд донтсон хүүхдүүд Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд Сэтгэцийн эрүүл  мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсны 18 нь хэвтэн эмчлүүлсэн байна.

СХД-ийн боловсролын хэлтсийн дарга М.Баяраа: Тэрээр ерөнхий боловсролын сургуулийн 1-12 ангийн дийлэнх сурагчид ухаалаг утас хэрэглэдэг. Эдгээр хүүхдүүд хувьд эрүүл мэндээрээ хохирч мөн гэмт хэрэгт өртөх тохиолдол гарч байгаагаас үүдэлтэй юм гэдгийг хэлсэн юм. Тодруулбал үнэтэй утас барьснаар сургуулийн ойр орчимд хулгайч нар отож зогсон, ажиглан хууран мэхлэн утасыг авах, мөн бэртэх эрсдэлд орж гэмт хэргийн золиос болох нэг үндэс болдог гэж Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Харин эрүүл мэндийн хувьд таны хүүхэд өнөөдөр бие нь муудаад илт мэдэгдэхгүй ч нүдээ ойр, ойрхон чавчих, зан байдлын хувьд өөрчлөгдөх, сэтгэцийн өөрчлөлт ордог байна. Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвслээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсныг эмч нар тодотгосон юм. 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15 мянга 329 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь  эмчид ханджээ.

Тус дүүрэгт ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24 мянга 783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас буюу /мэдрэгчтэй/ хэрэглэдэг нь тогтоогджээ. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас ашигладаг аж. Мөн 84-р сургууль смарт сургууль болж ухаалаг утасыг хэрэглээнээс хасаж сургуулийн орчим хичээлийн цагаар ашиглахыг хориглоод 2 жил гаран болж байгаа юм. Сургуулийн удирдлагуудын хувьд эцэг эхчүүдийн шаардлага биелүүлдэггүй гэдгийг хэлсэн юм. Ухаалаг утас нь хүүхдэд зориулсан аппликешн суулгаж хүүхэд хөгжих боломжтой ч удаан, олон цагаар ашиглах нь олон сөрөг үр дагавар дагуулдаг тиймээс эцэг эхчүүд үүнд хяналттай байх хэрэгтэй гэж хэллээ.

Мөн хүүхдүүд чихэвч байнга хэрэглэснээр сонсгол нь, утасны жижигхэн дэлгэц ширтсэнээр хараа нь муудаж байгааг ЕБС-ийн эмч нар хэлж байна. Үүгээр ч зогсохгүй хичээлийн дундуур интернетэд орж, хичээлээ цалгардуулж, шалгалт өгөхдөө хүртэл интернетээс хуулдаг.

Ухаалаг утастай холбоотой энэ мэт сөрөг үр дагавар олон ажээ.

М.Буянжаргал

Cityinfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих