Тэсрэх бөмбөг гэж андуурагдсан тээшний нууц тайлагдлаа
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт орхисон ачааны улмаас онц байдал зарласан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Учир нь орон нутгийн нислэгийн онгоцны тээшнээс сэжиг бүхий цүнх олдож, энэ нь тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл албан эх сурвалжаас авсан мэдээллээр ачаанд тэсрэх бөмбөг байхгүй. Харин нисэх буудалд ажилладаг цахилгааны инженер цүнхээ орхиод явсан байснаас энэ асуудал үүсжээ. Цүнхэнд цахилгаан хэмжих багаж тэргүүтэй зүйлс байсан бөгөөд яагаад цүнхээ орхиж явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn
Б.Алтжин
URL: