“Сахиулсан тэнгэр”-ийн продюссер У.Анударь амиа хорлохыг завдав

Энэ сарын 26-нд Корпорейт зочид буудлын Конвейшн Центрт Монголын уран сайхны “Сахиулсан тэнгэр” киноны нээлт болох тухай амтай бүхэн шуугиж, салбар салбарын онцлох төлөөллүүдээс бүрдсэн зочид нэг дор цугласан байна. Корпорейт зочид буудлын кино танхимд урьд өмнө дэлхийн хэмжээний гурван сайн бүтээлийн нээлт тохиосон. Анх удаа монгол киноны нээлт болох гэж байгаа учраас хүмүүс ийнхүү ач холбогдол өгсөн биз ээ. Гэтэл киноны нээлт гэх энэ арга хэмжээнд Сүнс хамтлаг гурван дуу дуулж, үзэгчид тэвчээр заан хүлээсэн ч товлосон уран бүтээлээ толилуулж чадсангүй. Зохион байгуулагчдаас учрыг асуувал ерөнхий продюссерт киног хүлээлгэн өгөх хүмүүс техникийн нөхцөл байдлыг урьдчилан шалгаагүй буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэнэ. Уг киноны найруулагчаар СТА, жүжигчин Д.Бямбацогт ажиллажээ. Продюссер У.Анударь кино багийнханд зохих хөлсийг нь төлсөн боловч ийнхүү молиго үмхэнэ гэгч болсон байна. Кино зах зээлд зүрх сэтгэлээ өгсөн цэл залуу бүсгүйн урам нь хугарч, сэтгэл гутралаа тайлах нэрийдлээр найз нөхөдтэйгөө согтууруулах ундаа хэрэглэж “Би яаж хүний нүүр харах юм. Амиа хорлоно” гэж сандаргажээ. “Сахиулсан тэнгэр” кино театруудад гарч, У.Анударийн санаа амрах хүртэл найзууд нь түүнийг ээлжлэн манах хүндхэн албатай болсон гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих