Хууль зөрчин олгосон газруудыг чөлөөлнө
Нийслэлийн Газрын албанаас хууль зөрчин зориулалтын дагуу хоёр ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгохоор болжээ. Мөн нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулгах байна юм. Төрийн өмчийн газрыг чөлөөлж түүн дээр зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмж барих гэнэ. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны ярьснаар нийслэлийн хэмжээнд хоёр жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн 50.1 га талбай байгаа юм байна. Мөн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй ТҮЦ 168, контейнер 54 байна гэж хэллээ.
URL: