“Салаавч гаргадаг сахалт”-аас салцгаая залуусаа
Тэгээд л залуусын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, хувьдаа ашиг олох хэрэглүүр болгож байна. УИХ-ын сонгуулийн өмнө хар, цагаан жагсаалт нэрээр дэвшигчдээс мөнгө татсан. Мөн Залуучуудын холбооны байранд өөрийн толгойлдог намыг байршуулж, намаас нь нэр дэвшигчдийг цагаан жагсаалтдаа оруулж, сонгогчдын сонгох сонгогдох эрхэд халдаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Ийм л хүн Монголын залуусын нэрийг ашиглаж, өөрийгөө “тэжээж” байна.
Залуус ёс суртахуунтай байх учиртай. Ёс суртахууныг сурталчилж, үлгэр дууриалал өгөх хүн нь А.Мөнхбат баймаар. Гэтэл уулнаас бууж ирсэн үү гэж андуурмаар царай гаргаж, салаавчилсан зургаа хэвлэлийн нүүрэнд байршуулж, дур зоргоороо аашилж байна.
Энэ хүнд хэн ийм эрх мэдэл өгсөн бэ. Залуус. Тэгвэл одоо хэр хэмжээгээ алдаж, зорилго чиглэлээ андуураад байгаа түүнийг солих цаг болчихсон байна. Монголын Залуучуудын холбоо ямар түүний хувийн өмч биш дээ. Салгаад авчих эрх нь залуус бидэнд байгаа байлгүй. Үүний дараа улс төрөөс ангид залуусынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг залуусдаа ялгаваргүйгээр үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагыг хамтдаа бүтээж болох л байх.
Эхлээд “ХААН”-аас салья. Дараа нь ардчилсан зарчмаар шударга өрсөлдөөн зарлаж, чадвартай, мэдлэгтэй, улс төрөөс ангид залуусаар уг байгууллагыг удирдуулахгүй бол “Монголын залуучуудын холбоо” нэртэй нэг намын халаасны байгууллага бий болчихоод байна шүү дээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЮУ ТАРЬСАН БЭ ТҮҮНИЙГЭЭ ХУРААДАГ ГЭЖ МАНАЙ БОЛОВСОРЛЫН СИСТЁМ ИРГЭДЭЭ ИЙМЭРХҮҮ БОЛГОДОГ ГЭЭД БОДДДОО .БОЛОВСОРЛЫН СИСТЁМЭЭС ХУРААСАН ҮР ЖИМС ТӨРИЙ Н ТОЛГОЙД БЙГАА ГЭЭ Л БОД.