Говь-Алтайд цугларсан нинжа нарыг тараажээ
Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумын зааг нутаг Бор булагийн дээд сайрт алт олборлогчид олноороо цуглан хууль бусаар алт олборлож байгаа талаарх мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ, Цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллажээ.
Улмаар Бор булагийн эхэнд уртаашаа 500 м орчим сайр газар 30-50 см гүнтэй ухаж чулуун дэвсгэрт хүргэн малтаж байсан 10 гаруй машинтай 50-иад хүн байсныг тараажээ. Мөн Бугат сумын нутагт алт ухахаар явж байсан машин, механизмтай хүмүүсийг саатуулан буцаасан бөгөөд тус аймагт цас ир орсны улмаас ямар нэг машин механизм ажиллуулах боломжгүйд хүрээд байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: