Хятад мотоцикл жилд 300 хүний аминд хүрч байна
Хятад мотоциклоос осолдож амиа алдах монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь аюулын харанга дэлдэхээр хэмжээнд хүрчээ. Хэдийгээр Цагдаагийн байгууллагаас хятад мотоцикл унаж яваад амь насаа алдаж буй талаар мэдээлэл байнга өгч, анхааруулдаг ч малчид үнэ хямдыг нь харж энэхүү “үхлийн унаа”-г худалдан авч амь амьдралаа эрсдэлд оруулсаар байна. Үүнээс болж жилд 320 гаруй хүн болж амиа алдсан гэсэн судалгаа гарчээ.
Дайн дажингүй, энх тайван улсын иргэд нэг жилд 300-гаараа амиа алдана гэдэг чинь үймээн мөргөлдөөнтэй улсуудаас ч өндөр үзүүлэлт. Энэ нь эцсийн дүндээ одоо уг асуудлыг шийдэх цаг нь болсон гэдгийг анхааруулж байгаа юм гэдгийг албаныхан онцолж байв. Жилд зуу, зуугаараа амь эрсдэж, бэртэж гэмтэх, эд хөрөнгөө алдаж буй чимээгүй гамшгийн хохирогчид нь монголчууд.
Хэдийгээр олон эрсдлийг дагуулж буй ч малчид мотоциклийн хэрэглээнээс татгалзах янзгүйг худалдаачид хэлж байсан юм. Тиймээс бид цаашид мотоциклийн стандартыг боловсруулан мөрдөх шаардлагатай болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: