“СБХА” компаний захирал, хятад Хан Жиган нарын бурханы эд зүйлс гаргасан хэрэгт гаалийн байцаагч холбогджээ

990aa9f595252c77bigЭнэ оны эхээр Замын-Үүдийн боомтоор их хэмжээний шашны эд зүйлс гаргах гээд баригдсан хэрэг гарсан. Энэ хэрэг нь хоёр үйлдэлтэй. “СБХА” компаний захирал Ж.Б, БНХАУ-ын иргэн Хан Жиган нар нь бүлэглэн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, Нацагдорж бурхан 1 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон бол дараа нь дээрхи эдгээдүүд Ж.Г-тэй бүлэглэн мөн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон. Гайхалтай тэдний хууль бусаар гаргах гэсэн шашны эд зүйлс нь түүх соёлын дурсгалт зүйл мөн эсэх нь тогтоогдохгүй байгаа гэнэ. БСШУЯ-наас “шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг, металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, шар өнгийн Нацагдорж 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй дороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг нь түүх соёлын дурсгалт зүйлс болохыг тодорхойлов” гэж дүгнэсэн байхад хүртэл энэ асуудал шийдэгдээгүй аж. Энэ хэрэгт гаалийн улсын байцаагч Б.У холбогдсон аж. Монголын иргэн “СБХА” компаний захирал Ж.Б болон  “Дэлгэрэх тэх” компанид  жолооч ажилтай Ж.Г нар нь хоюулаа өмнө нь мөн л эд үйл хууль бусаар нэвтрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан ялаар шийтгүүлж байсан архаг нөхөд гэнэ. Харин хятад иргэн Хан Жиган нь Эрээн хотых аж.

НУУЦ.мн

URL:

Сэтгэгдэл бичих