Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 4 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.
URL: