“Салаавч гаргадаг сахалт”-аас салцгаая залуусаа

1477549111_batМонголын залуучуудын холбоо уг нь залуусд зориулсан үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага юм шиг. Гэтэл өнөөдрийн өнцгөөс харвал А.Мөнхбат гэх хүний хувийн компани болоод хувирчихлаа.

Тэгээд л залуусын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, хувьдаа ашиг олох хэрэглүүр болгож байна. УИХ-ын сонгуулийн өмнө хар, цагаан жагсаалт нэрээр дэвшигчдээс мөнгө татсан. Мөн Залуучуудын холбооны байранд өөрийн толгойлдог намыг байршуулж, намаас нь нэр дэвшигчдийг цагаан жагсаалтдаа оруулж, сонгогчдын сонгох сонгогдох эрхэд халдаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Ийм л хүн Монголын залуусын нэрийг ашиглаж, өөрийгөө “тэжээж” байна.

Залуус ёс суртахуунтай байх учиртай. Ёс суртахууныг сурталчилж, үлгэр дууриалал өгөх хүн нь А.Мөнхбат баймаар. Гэтэл уулнаас бууж ирсэн үү гэж андуурмаар царай гаргаж, салаавчилсан зургаа хэвлэлийн нүүрэнд байршуулж, дур зоргоороо аашилж байна.

Энэ хүнд хэн ийм эрх мэдэл өгсөн бэ. Залуус. Тэгвэл одоо хэр хэмжээгээ алдаж, зорилго чиглэлээ андуураад байгаа түүнийг солих цаг болчихсон байна. Монгол Залуучуудын холбоо ямар түүний хувийн өмч биш дээ. Салгаад авчих эрх нь залуус бидэнд байгаа байлгүй. Үүний дараа улс төрөөс ангид залуусынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг залуусдаа ялгаваргүйгээр үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагыг хамтдаа бүтээж болох л байх.

Эхлээд “ХААН”-аас салья. Дараа нь ардчилсан зарчмаар шударга өрсөлдөөн зарлаж, чадвартай, мэдлэгтэй, улс төрөөс ангид залуусаар уг байгууллагыг удирдуулахгүй бол Монгол залуучуудын холбоо нэртэй нэг намын халаасны байгууллага бий болчихоод байна шүү дээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 November 2016

1

Сэтгэгдэл бичих