Мөрийтэй тоглоомын газар дээрэмдүүлсэн эрхмүүд ил боллоо
Саяхан нэгэн мөрийтэй тоглоомын газар буу тулган дээрэм хийж, хоёр хүн хутгалан гэмтээсэн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл хэрэг болсон өдөр тус тоглоомын газарт төрийн өндөр албан тушаалтан болоод олны танил эрхмүүд байсан тухай эх сурвалжууд дурьдсан байдаг.
Мөн эл хэргийг өршөөлийн хуулиар суллагдсан “Шош” хочит Алтангэрэл толгойлон үйлдсэн нь батлагдсан. Түүнд дээрэмдүүлсэн хохирогчдын талаар хэвлэлээр бичигдэж эхэллээ. Тухайлбал, Төрийн банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Баттүвшин нар тэнд байсныг эх сурвалж мэдээлсэн байна.
Э.Сайнзаяа
jirgee.mn
URL: