Засаж байсан есөн машинаа шатаасан хэргийг вьетнамчууд ихэд нууцалж байна
Алдарт вьетнам засварчдын нэр хүндийг сэвтээсэн хэрэг гарсаныг засварын бизнес эрхэлдэг вьетнамчууд ихэд нууцалж байгаа гэнэ. Нгүен овогт Ван Гуанг нь цагаан сарын өмнөхөн Баянзүрх дүүргийн 16-р хороонд орших “БУЭ” гэдэг компаний авто засварын газарт хийн гагнуур ажиллуулж байгаад гал алдан уг засварын газарт байсан есөн машиныг шатаан засварын газраа ч хайлуулах дөхжээ. Шатаж гэмтсэн машинууд нь Тоёота Прадо, Мицибушу Мини Кап Истана Тоёота Приус-20 зэрэг маркийнх байжээ. Эзэмшигчидэд нь 700-11.5 сая төгрөгний хохирол учирсан нь бараг 90 гаруй сая төгрөг болсон гэнэ. Гэсэн ч болсон явдлыг хав дарах гэсэн вьетнамчууд дор нь засаж янзлаад өгчээ. Шаварт унасан шарын эзэн гэдгээрээ Нгүен овогт Ван Гуанг өдөр шөнөгүй ажиллажээ. Ар гэрээс нь туслалцаа ирсэн аж. Гал гардаг орой тэрээр монгол найз хүүхнээ авчирч шөнө орой болтол байсан аж. “Галдагч” вьетнам заварчин “…засварын граж дээр найз охин О-гийн хамт гражид ирэхэд Күй буюу нутгийн залуу байж байгаад ажлаа дуусгаад яваад өгсөн. Харин би Истана маркийн машины сэвийг гаргах зорилгоор хийн гагнуур халааж хонхойсон хэсгийг нааш нь татаж янзалж байгаад дараа нь гар татагчаар янзалж татаж байгаад 02 цаг 45 минутын орчим ажлаа дуусгаад найз охин хамт граж түгжээд гарсан. …би хийн гагнуураар машины сэвтэй хэсгийг нь халааж байгаад татсан. Тухайн гал гардаг өдөр 9 машин байсан …” гэжээ. Машинууд нэлэнхүйдээ шатаж дээр нь дээврийн мод нь уначихсан байжээ. Ле овогт Су Күй нь граашийнхаа хажууд амьдардаг ч машинуудыг амжиж гаргаж чадаагүй аж. Харин Ван Гуанг нь Маахуурын гражийн засварчин гэнэ.
НУУЦ.мн
URL: