Хагнаас салах хамгийн үр дүнтэй 8 арга

1201610271477513506Таны үс хагтаад байвал эхлээд хагны эсрэг шампуниар үсээ өдөр бүр угаах хэрэгтэй. Хагны эсрэг шампуниа түрхээд үсэндээ 5 минут байлгасны дараа угааж, арилгаарай. Мөн стресс хаг үүсэх нэгэн шалтгаан болдог. Тиймээс аль болох стрессдэхгүй байхийг хичээгээрэй. Эдгээрээс гадна гэрийн аргаар хагийг эмчлэх аргыг толилуулж байна.

1. Тараг

Үсээ угаасны дараа хуйхандаа ямар ч хольцгүй тараг түрхээд 10-15 минут байлгаад угаагаарай. Хэрэгтэй бол шампуньдаж угааж болно.

2. Аспирин

2 ширхэг аспирин нухаж жижиглэнэ. Үсээ угаахаар тасалж авсан шампуньдаа аспиринаа холиод үсэндээ түрхээд 2 минут байлгасныы дараа угааж, зайлна.

3. Винегар

Нэг хэсэг алимны винегар аваад мөн ижил хэмжээний устай холино. Үсээ угаадгаараа угаачихаад винегар, усны холимгоороо хуйхаа үрнэ. Нүдрүүгээ оруулахаас болгоомжлоорой. Ингээд 10-15 минут байлгаад усаар зайлна. Винегарын үнэр үс хатсаны дараа арилах учир санаа зовох хэрэггүй. 7 хоногийн турш ингэж угаавал үр дүн гарна.

Мөн өөр нэг арга бол нэг гадилыг 2 аяга винегартай хольж нухна. Үсэндээ түрхээд, хуйхандаа 5-10 минут массаж хийж өгнө. Дараа нь 20 минутаас нэг цаг байлгаад сайтар усаар зайлна. 7 хоногийн турш өдөр бүр давтах хэрэгтэй.

4. Хүнсний сода

Шампуний оронд нэг халбага дүүрэн хүнсний сода нойтон үс, хуйхандаа түрхээд 1 минут угаана. 2 долоо хоногийн дараа гэхэд л сода ид шидээ харуулах болно.

5. Тос

Хүүхдийн тос: хүүхдийн тос бага зургийг үс, хуйхандаа түрхээд массаж хийнэ. Үсээ алчуураар ороогоод хонуулна. Өглөө нь хагны эсрэг шампуниар үсээ угаана.

Наргилийн тос: үсээ угаахдаа ангижруулагч хэрэглэх хэрэггүй. Үс зөөлөн биш, хуурай хатсан байх ёстой. Дараа нь наргилийн тосоо зөвхөн хуйхандаа түрхэнэ. Хэсэг хугацааны дараа үсээ сайтар угааж, зайлна.

Оливийн тос: үсээ угаахын өмнө үсэндээ оливын тос түрхээд 5-10 минут байлгаад угаана. Дараа нь унтахын өмнө мөн үсэндээ оливын тос түрхээд унтаад өглөө сэрхэд хагнаас салсан байх болно.

6. Ам зайлагч шингэн

Энэ аргыг сард нэг удаа ашиглахад болно. Нэг хэсэг ам зайлах шингэнийг мөн ийм хэмжээний 9 хэсэг устай холино. Ингээд үсээ угаасны дараа үүгээр үсээ зайлна. Толгойноосоо эхлэн асгахад болно. Дараа нь усаар зайлж болохгүй.

7. Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс үс болон хуйхандаа түрхэнэ. 20-25 минут байлгасны дараа үсээ угаана. Шампуньдаж болно.

8. Өндөгний шар

1-2 өндөгний шарыг хутгана. Хуурай хуйхандаа түрхэнэ. Аль болох үсэндээ түрхэхгүй байхыг хичээгээрэй. Толгойн уутаар ороогоод нэг цаг байлгана. Ингээд хагны эсрэг шампуниар угаана.

Зөвлөгөө:

  • Хагтай үсээ маажиж болохгүй. Маажих нь хагийг улам ихэсгэдэг.
  • Үсээ шампуньдахдаа бага зэрэг нимбэгийн шүүс хийвэл хагны эсрэг нөлөөг улам нэмэгдүүлнэ.
  • Үсээ аль болох жижиг шүдтэй самаар самна.
  • Самаа винегараар байнга цэвэрлэж байгаарай.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих