Архинаас хамааралтай эцэг эхээс удамшсан ирээдүйн “архичид”

Манай хүн амын дунд хамаагүй ихээр өртөж бас залуужиж байгаа ”халдвар” бол донтох өвчин буюу Архинд донтох эмгэг юм. Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум хүн архи, сонтууруулах ундаанд мансуурч байгаа юм. Манай улсын хувьд нийт хүн амын 33,6% эрэгтэйчүүдийн 25%, эмэгтэйчүүдийн 8,3% нь архинд донтох эмгэгтэй байгаа 1997 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт.

drinking_last

Хүн амын дунд архинд донтох эмгэг газар авснаар эрүүл мэндийг доройтуулаад зогсохгүй, бидний хойч үеийн зан үйлийг эвдэж, нийгэм эдийн засгийн асар их гарз, нөхөж боломгүй хүмүүний хувь заяагаар тоглож байна. Архи ер нь дэлхий дээр үүссэн цагаасаа эхлэн сайн үр дагавар авч ирж байсан түүхгүй.

Өнөөдөр манай улсад нэг хүнд 38градусын архинд шилжүүлэн бодоход 22,5 литр архи хоногт ноогдож байна. Энэ бол “сүйрэл”. Архи худалдаалдаг зах, дэлгүүрүүд насанд хүрээгүй болон согтуу иргэдэд зүгээр л талх зарж байгаа мэт худалдаа хийж байна. Монгол улсад архи үйлдвэрлэх, согтууруулах ундаа импортын хэмжээ жилээс жилд өсч, бидний санаанд ч багтамгүй өндөр дүнтэй. Судалгаанаас үзэхэд согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн төвшин согтууруулах ундаа үйлдвэрлэл, импорттой шууд хамааралтай байдаг гэнэ.

alco7

ДЭМБ-ийн тооцоолсноор 76,3 сая хүн архинаас үүдэлтэй эмгэг оношлогдож байгаа бөгөөд архины хэрэглээ нийт 60 гаруй эмгэгийг хүний биед үүсгэдэг байна.

Дэлхийд бүртгэгдээд байгаа архинаас үүдэлтэй эмгэгт улаан хоолойн хорт хавдар, элэгний хорт хавдар, элэгний хатуурал, сэтгэцийн өвчин үүсгэдэг. Мөн архинаас үүдэлтэй хүн амины хэрэг, зам тээврийн ослын шалтгааны 20-30 хувь нь бүртгэгдсэн байдаг. Архины улмаас дэлхийд 1,8 сая хүн нас барж, энэ нь нийт нас баралтын шалтгааны 3,2%-ийг эзлэж байна.

alko22

Нэг үгээр аажимдаа архинд түлэгдэн нас барж байна гэсэн үг. Архи маш хортой ундаа бөгөөд биеийн тамир тэнхээг сордог. Оюуны хомсдолтой хүүхдийн 58,4% нь эцэг эх нь архи хэтрүүлэн хэрэглэгчид байдаг. Хүний төрлийг олж төрөөд ухамсартайгаар амьдарч чадахгүйн дээр өөрийн удам судартаа оюуны хомсдолтой хүүхэд үлдээх нь таны хүн болсны учир гэж үү. Одоогоор Монгол улсад таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой асуудалтай байдаг. Хамгийн харамсалтай мэдээлэл бол архины мэдээлэл/код/ таны цусан дахь мэдээллээр дамжин удамших хандлагатай байдаг. Нэг үгээр та архи хэтрүүлэн хэрэглэдэг бол таны хүүхэд ч ирээдүйд хэтрүүлэн хэрэглэх нь тодорхой гэсэн үг. Ухамсарт сэтгэхүй, хүмүүжлээс шалтгаалан цаашид хэрхэн хэрэглэгч болох нь шийдэгдэнэ.

Гэхдээ эцэг эх нь архины хамааралтай хүүхэд нэг их олигтой хүмүүжлийн түүхгүй байдаг. Тиймээс удам даган архинд хамааралтай болно гэсэн үг. Долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа архийг /их бага нь хамаагүй/ хэрэглэдэг бол та өөрийгөө архины хамааралтай гэж ойлгоорой. Учир нь архинд донтох эмгэг таны төсөөлснөөс ч хурдан илэрдэг. Инхэнх архинаас хамааралтай болсон хүн өөрийгөө архичин гэж боддоггүй ба үүнийгээ нотлох гэж хэсэг уухгүй байдаг. Гэхдээ уухгүй байснаар батлаж байгаа хэрэг биш юм. Манай улсад баяр ёслол дэндүү их учраас уух шалтаг гараад, найз нөхөд таны таныгүйгээр баяр тэмдэглэж чадахгүйд хүрээд, жоохон уухад зүгээр гэсэн ойлголт төрж байвал та аль хэдийн хамааралтай болсон гэсэн үг. Хүлээн зөвшөөрөх ёстой. Үр хүүхдийнхээ төлөө таныгүйгээр амьдрах он жилүүдийг нь бодож та архинаас татгалзаж сайхан амьдралыг өөрөө зохиох ёстой.

Долоо хоногт хоёроос дээш удаа архи хэтрүүлэн хэрэглэдэг бол таны хүүхэд ил биш ч гэсэн далд сэтгэцийн өөрчлөлттэй, архинд донтох магадлал өндөртэй, цахим тоглоом, тамхи, газ, эм зэрэгт донтох хандлагатай болно. Энэ бол ирээдүйгээ сүйрүүлж байгаа нэг хүний хийж чадах хамгийн том “гай”.   Үр тань үлдэх хорвоод ухаантайхан амьдрахгүй бол Монгол хүний ген, удам, дайчин чанар энэ тэр гэж гайхуулаад байх зүйлгүй сэтгэцийн өөрчлөлттэй “удам сүрэг” бий болох нь дээ.

Б.Саран


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих