Зикагийн халдварыг 10 минутын дотор илрүүлнэ
Бразилын Эрүүл мэндийн яам 10 минутын дотор Зика вирусийн халдвартай хүнийг тогтоох чадвартай аппарат худалдаж авчээ. АНУ-д үйлдвэрлэсэн уг аппарат хүний биеийн дулаан эсвэл цусны шинжилгээний тусламжтайгаар халдвар авсан эсэхийг нь тогтоох аж.
Бразилд Зика вирус маш хурдан нэмэгдсэн нь чанарын шаардлага хангасан аппарат байхгүйгээс болсон гэж тус улсын Эрүүл мэндийн сайд ярьж байна. Зикагийн халдвар авсан эсэхийг тогтоохын тулд 12 цаг хүлээдэг байсан бол одоо 10 минут хүлээхээр болжээ. Технологийн дэвшил бүхий дээрх аппаратаар эхний ээлжинд жирэмсэн эх болон бага насны хүүхдүүдийг Зикагийн халдвар авсан эсэхийг тогтоохоор болсон байна.
Бразилд Зикагийн халдвартай хоёр сая хүн байгаа юм. Үүнээс үүдэн Зика вирусийн халдвартай 7500 орчим хүүхэд мэндэлжээ.
URL: