Алт нөөцлөх нь ашиг авчирна
Алт худалдан авах нь нэмэгдэж, алтны үнэ эргээд өсч эхэллээ. Дэлхийн зах зээлийн идэвхигүй байдал, ам.долларын ханш чангарсан, нефтийн үнэ буурсан болон Холбооны нөөцийн банкнаас хүү өсгөж байгаа зэргийг зарим шинжээч дэлхий нийтийг хамарсан хямралын дохио гэж байгаа. Тиймээс тэд алт худалдан авахыг зөвлөж байна. Олон шинжээчид 2015 оны эхэнд унци алтны үнийг 1300 ам.доллар байхад алтны ханшийг унахаар төсөөлж, алтыг зарахыг зөвлөж байсан юм. Шинжээчдийн’ уг таамаглал гарцаагүй зөв байсан бөгөөд 2015 онд алтны ханш унасаар арванхоёрдугаар сард Холбооны нөөцийн банкаас бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэхэд 1050 ам.доллар болж буурсан байна.
ХАРИН ОДОО АЛТ ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ЯАГААД?
Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өсөх Нь АНУ-ын компаниудын ашгийг бууруулж байна. Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээр 0.25 хувиар 2016 онд дөрвөн удаа, 2017 онд дөрвөн удаа, 2018 онд гурван удаа өсгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оны зургадугаар сард 3.3 хувь байхаар төсөөлж байсан бол сүүлд 2.9 хувь болгож буурууллаа. Шанхайн нэгдсэн индекс шинэ он гарсаар 18 хувиар буурлаа. Эдгээр үзүүлэлт нь санхүүгийн хямрал бий болоход ойрхон байгааг илтгэж байна. Дэлхий нийтийн эдийн засгийн идэвх буурч байгаа энэ үед ам.долларын ханш чангарч нь АНУ-ын үндэстэн дамнасан корпорациудын ашгийг бууруулж байна. 8&Р 500 компаниудын борлуулалтын 46-47 хувь нь АНУ-аас бусад улсад хийгддэг байна. Зарим шинжээч дэлхийн эдийн засгийн нөхцөл тааруу байхад Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь хилийн чандад үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна. Түүнчлэн АНУ инфляцийн зорилтот түвшиндээ хүрч чадахгүй байгаа нь үйлдвэрлэгчдийн ашгийг бууруулж, ажил эрхлэлт буурахад хүргэж байна. Энэ жил түүхий нефтийн үнэ сүүлийн 12 жилийн хамгийн доод үнэ буюу нэг баррель нь 29.93 ам.долларт хүрсэн. Холбооны нөөцийн банкнаас инфляцийг хоёр хувьд хүргэж өсгөх зорилт тавиад байгаа бөгөөд бодлогын хүүг нэмэгдүүлсэн ч нефтийн үнийн бууралтаас үүдэн инфляци төдийлөн өсөхгүй байна. Хүү өсч байгаа нь АНУ -ын компаниудын ашигт нөлөөлж байгаа бөгөөд зарим компани ажилчдаа цомхтгох, цалингаа бууруулах зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Macy’s (NYSE; M), болон Walmart (NYSE;WМТ) зэрэг компани ажилчдаа цомхтгож байгаа бөгөөд мөн зарим дэлгүүрээ хаахаар болжээ. Зарим шинжээч дэлхийн эдийн засаг уналтгай байгаа энэ үед Холбооны Нөөцийн Банкнаас хүүгээ өсгөх нь дотоодын ажил эрхлэлтээ бууруулах эрсдэлтэй тухай дүгнэж байна.
2017 ОНД АЛТНЫ ҮНЭ ЯМАР БАЙХ ВЭ?
“Long Forevast” судалгааны байгууллагын гаргасан тайлан мэдээнд дурдсанаар 2017 оны нэгдүгээр сарын эхэн үед алтны үнэ унци тутамдаа 1231 ам.доллар байх бол, дээд үнэ нь 1311, хамгийн багадаа 1073, дунджаар 1210 байхаар байгаа аж. Харин хоёрдугаар сард Сарын эхэн үед 1192 ам.доллар хамгийн өндөр ханш нь 1338, хамгийн багадаа 1094. дунджаар 1210 ам.доллар байх бол гуравдугаар сард дахин хамгийн багадаа 50 орчим ам.доллараар, дөрөвдүгээр сард 40 орчим ам.доллараар буурч, тавдугаар сард 4.8 хувиар өсч, энэ өсөлтөө цаашид ч хадгалах хандлагатай байна.
АЛТНЫ ЭРЭЛТ ӨСЧ БАЙНА
Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал нь хямралын шинж чанар агуулж байгаа нь алтны эрэлтэд эерэгээр нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчдын арилжааны зорилгоор нөөцөлсөн алтны хэмжээ 19.6 тонноор өсч 1,477.7 тоннд хүрсэн байна. Орос болон Хятадын төсв банкууд 2015 оны арваннэгдүгээр сард 55 тонн алт худалдан авсан байна. Сүүлийн үед шинжээчид 2016 оны сүүлчээр аптны худалдан авалт өснө гэж таамаглаж байна. Олон улсын шинжээчид дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болохыг сануулж байгаа бөгөөд тэд алт худалдан авах замаар хөрөнгийн үнэ цэнээ хадгалахыг зөвлөж байна.
АЛТНЫ ЭРЭЛТ ӨСӨХ НЬ МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ вэ?
Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд нэг унци алтны үнийг 1.156 ам.доллар байхаар төсөөлж, 23.6 тонн алт олборлохоор тооцсон байна. 2016 онд Оюутолгой ХХК 10.1 тонн алт олборлож экспортлох, мөн Алт хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкуудад 13.5 тонн алт тушаагдахаар тооцсон байна.
Эх сурвалж: http;//longforecast.com
URL: