МАКС Ганбаа мисс эхнэрийнхээ одонгийн найрыг хийжээ
Д.Уянгалянхуа “МАКС” группийн эзэнтэй сууснаар загварын болон миссүүдийн ертөнцөөс тэр чигтээ тэтгэвэрт гарсан гэж болно. Сайхан бүсгүйг аваад суудаг жаатай эрчүүд ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэдэг, хийлгэдэггүй гэж хоёр ангилагддаг бололтой. Ганбаа эхнэрээ гэрт нь суулгасан. Энэ хугацаанд тэд амьдралын хамгийн том баялаг болох үр хүүхдүүдээ өсгөхөд анхаарал тавьж байв.
Тэгвэл Д.Уянгалянхуа саяхан Алдарт эхийн II одонгийнхоо найрыг хийсэн байна. Сайн морь, сайхан эхнэртээ мөнгө харамладаггүй гэгддэг Ганбаа гэргийгээ захын уяачдын наадамд 70 саяын үнэтэй эртний загвартай эхнэр хувцас, 700 саяын үнэтэй алтан зүүлт чимгээр гоёж ирдэг гэдэг. Харин тэд одонгийн найраа даруухан хийж хав дарсан нь гэр бүлийн хүрээнд зөвхөн өөрсдөө баярлахыг илүүд үзсэнтэй нь холбоотой бололтой.
Х.Тэргэл
zuvsongolt.mn
URL: