Сулинхээрийн отрядыг нүүлгэн суурьшуулахад 2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

7582235638a334e2d0d516839731f289_x3Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Хил хамгаалах байгууллага хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Тус байгууллага иргэдийг 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Мөн удахгүй болох түүхт 83 жилийн ойгоо угтаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.2 га талбайд “Хилчин цогцолбор”-оо бүтээн босгосны зэрэгцээ хилчдийнхээ бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна.

Мөн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн шилжүүлэх ажлыг хийжээ. Сулинхээрийн отрядыг нүүлгэх зардалд улсын төсвөөс 2 тэрбум 100 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь хилчид болон тэдгээрийн ар гэрийнхэн ажиллаж амьдрах нөхцөл сайжирч, нөгөө талаар хилчдэд төр нийгмийн үйлчилгээ авахад хялбар болжээ. 100 хоногийн хүрээнд хийсэн шинэчлэлдээ гэрээт цэргийн албыг зохион байгуулах журмыг шинэчилснээ тэд бас онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих