Монголчууд малаа маллаж чадахгүйд хүрсэн үү
Манай улс үндэс сууриарай мал аж ахуйн орон. Тэдэн зуун жил малаа маллаж, цагаан идээгээ боловсруулж ирсэн арвин түүх, уламжлалтай. Гэтэл сүүлийн жилүүдэд малын гэгдэх өвчин газар авч нэг үгээр хяналтаасаа алдаад байгаа. Бид нэг аймаг суманд малын өвчин гарахаар ариутгал хийж, вакцинжуулж, сэг зэмийг устгаж, хүнд халдах эрсдэлийг бууруулж ажилладаг. Мал эмнэлэг, онцгой байдал зэрэг албаны ажилчид үүндээ гаршсан нь халдвар тарах эрсдлийг бууруулан дарж чаддаг үр дүнгээр нь хэмжигддэг. Энэ удаад тэдний ажлыг хөндөх гэсэнгүй. Харин Монгол мал яагаад жилийн дөрвөн улирал элдэв халдвар авч байдаг тухай сонирхлоо. Малд зориудлаар өвчин тарааж дэлхийд нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого байдаг тухай нэгэн эрдэмтэн ярьсан байсан. Сэтгэл эмзэглэмээр мэдээлэл.
Ихэнхдээ малын өвчлөл зүүн аймгаас эхлэлтэй гэхээр хаа нэг газраас зориудаар өвчин тарааж, дараа нь түүнд холбогдох вакцин зарж, улмаар нэр хүндийг нь унагасан “өвчтэй” гэх махаа өөрсдөө хямд худалдан авах арга ажиллагаа яваад байгаа тухай “учир мэдэх” малчид өгүүлэх юм билээ. Хэн мэдэхэв олон удаагийн давтамжит өвчин үүнийг гэрчлээд ч байх шиг. Хэрэв тийм бол бидэнд хөршөөсөө муу муухай зүйл оруулахгүй байх хил гаалийн, эрдэм мэдлэгийн дархлаа алга гэсэн үг. Нэг үгээр хэдэн мянган жил маллаад ирсэн мал аж ахуйгаар минь хөршийн нөхдүүд “наадаад” байгаан биш биздээ. Бидэнд улс шиг байх дархлаа алга. Хэн дуртай нь дуртай зүйлээрээ оролдож л байдаг. Урьд түүхэндээ чадахгүй мэдэхгүй зүйлээ Орос ахан дүүсээсээ тусламжаар авч байсан. Ингэлээ гээд бид буруудаж Оросын харъяат болоогүй л байна. Өр, өвчин,тусламж гэхээр л урд хөрш гэх. Үнэндээ Орос ахан дүүс бидний төлөө цусаа урсгаж, амиа зориулж явсан. Дахин тэднээс тусламж хүсэх тухай ярихгүй хэрнээ Хятадуудад говийн нэг аймгаа барьцаалчихаж байх жишээтэй. Япончуудад түрээслүүлэх гэж байна гээд л улс үндэстнээрээ айгаад байсан нь саяхан .Угаас Ардчилсан нам төрийн эрхийг “атгахаараа” Япон технолгийг нутагшуулах гэж, Японоос зээл тусламж авдаг. Харин Ардын нам олонхи болохоороо Хятадуудаас тусламж хүсдэг нь ойлгомжтой болж.
Энэ мэт өөрсдийн дархлаагүй болсон нутагт хэн дуртай нь элдэв өвчин тарааж, түүнтэй холбоотой бизнес эрхлэж болдог юм бол улс “дагаар” орсонтой ялгаа юу байна. Өнөөдөр л Монгол улс Хятадын хойд муж болсон гэх барууны орны шинжээчдийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Бидний үйлдлийг хөндлөнгийн шинжээчид дүгнэж байгаа нь энэ. Хамгийн сайн чаддаг мэддэг малаа ч маллаж чадахааргүй болсон манай улсад малгүй бол бид хэн болох бол?
Үндэстэн агентлаг
URL: