Ирэх сараас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр гадаад паспортны үйлчилгээ үзүүлнэ
Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас гадаад паспортын үйлчилгээг ирэх сараас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төдүүдээр үзүүлэх болсон талаар мэдээллээ.
Тодруулбал, гадаад паспорт захиалах, сунгах ажлыг зөвхөн ОӨУБЕГ-ын байран дээр явагддаг байсан бол ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр дээрх үйлчилгээг үзүүлэх юм байна.
Мөн гадаад паспортоо сунгуулах хүсэлтэй иргэд харьяа дүүрэг, орон нутагтаа хандан захиалгаа өгдөг хуучин зарчмаараа явах аж.
Одоогийн байдлаар гадаад паспорт олгох ажил жигдэрч, өдөрт дунджаар 900-1,000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч төдий тооны хүн паспортоо авч байна.
Д.Тамир
URL: