Төсөв тойрсон зөрүүтэй тоонууд

10УИХ өнгөрсөн есдүгээр сарын 9-нд төсвийн тодотгол, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Харин түүнээс 21 хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Мөн өмнөх өдөр нь Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Монголбанк, Засгийн газар хоёр ирэх онд инфляц хэдэн хувьтай байх вэ гэдэг дээр ч өөр өөр тоо гаргаад, түүнийгээ хэлэлцүүлж байна. Тодруулбал, Засгийн газар ирэх онд инфляцыг 6.5, Монголбанк 4.4 хувьд байлгахаар тооцжээ.

Харамсалтай нь баталсан болон хэлэлцүүлгийн шатанд буй дээрх гурван төсөлд эдийн засгийн суурь болсон хэд хэдэн тоог өөр өөрөөр төсөөлсөн байна. Тодруулбал, есдүгээр сарын 9-нд төсөвт тодотгол хийн, төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны Монголын эдийн засгийн өсөлтийг 2.3 хувиар тооцсон юм. Гэтэл 21-хэн хоногийн дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ хэмээн өөрчлөн оруулж ирэв. Ингээд зогсохгүй Монголбанкнаас өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд ирэх оны эдийн засгийн өсөлтийг мөн л өөрөөр буюу 2.8 хувь байна хэмээн төсөөлсөн байна. Зөвхөн эдийн засгийн өсөлтийг тооцсон төсөөллөөр тооны зөрүүтэй байдал дуусчихгүй. Монголбанк, Засгийн газар хоёр ирэх онд инфляц хэдэн хувьтай байх вэ гэдэг дээр ч өөр өөр тоо гаргаад, түүнийгээ хэлэлцүүлж байна. Тодруулбал, Засгийн газар ирэх онд инфляцыг 6.5, Монголбанк 4.4 хувьд байлгахаар тооцжээ.

Ер нь аливаа улс орон төсвийн нэгдсэн бодлоготой байх учиртай. Тэр тусмаа эдийн засгийн өсөлт, инфляц зэрэг суурь үзүүлэлтүүдээ нэгдсэн нэг тоонд барин, төсөөлсөн зорилтдоо хүрэхийн тулд бодлогоо тодорхойлон ажиллах ёстой. Гэтэл төсөв боловсруулдаг Засгийн газар нь, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлдог Монголбанк нь хоёр өөр тоо оруулж ирээд байхаар УИХ нь ямар бодлого гаргах юм бэ. Эдийн засгийн өсөлтийг төсөөлсөн 2.3, 2.8, 3 хувь, инфляцыг төсөөлсөн 4.4, 6.5 хувь. Аль тоог нь барьж, эсвэл аль тоонд нь итгэж хэлэлцэх вэ.

Эдийн засгийн өсөлтийг төсөөлсөн 2.3 хувь гэсэн тоо бол нэг ёсондоо УИХ-ын байр суурь, шийдвэр юм.УИХ Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцээд энэ тоонд санал нэгдэн баталсан. Гэтэл одоо гурван хувь болгон өөрчилчихлөө. УИХ-ын баталсан хуулийн төсөлд бичигдсэн тоог дураараа өөрчлөх нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Хэрвээ өөрчлөх дээрээ тулвал өргөн барьсан хуулийн төслийг буцаан татаж, засаад дахин шинээр өргөн барих учиртай. УИХ-аар баталсан хуулийн төсөлд ноорог цаас шиг хандаж хэрхэвч болохгүй юм.

Сангийн сайд ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ дурдаад авсан. Тэрээр “Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх дээр ОУВС-тай эцэслэн тохироогүй байна. Тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж судалгаа хийж байгаа. Түүний дараа “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ярина. Хуулийн зохицуулалтаар жижигхэн авцалдаа алдагдаж байгаа.

Монголбанкны хувьд эдийн засгийн өсөлт, инфляцын асуудалд Засгийн газраас арай илүү мэргэжлийн хандсан байж магад. Бие даасан мөнгөний бодлогыг тодорхойлдог болохоор тэр. Нөгөөтэйгүүр, 2.8 ч тэр, гурван хувь ч тэр эцсийн тоо биш юм. Энэхүү суурь үзүүлэлтүүд дахин хөдлөнө. Инфляц, валютын ханшийн төсөөлөл ч өөрчлөгдөнө гэсэн үг. Шалтгаан нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр. ОУВС-гийн төлөөлөгчид, техникийн баг тус асуудлаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн Монгол Улсад албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тэд 10 хоногийн турш судалгаа хийж, манай талтай санал бодол солилцох юм. Тэгэхээр манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нэлээд өндөр магадлалтай болсон гэж хэлж болно. Хамрагдсан тохиолдолд 2017 оны төсөвт дахин тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болох юм. Ингэснээр дээр дурдсанчлан эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын суурь тоонууд хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Энэ тухай Сангийн сайд ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ дурдаад авсан. Тэрээр “Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх дээр ОУВС-тай эцэслэн тохироогүй байна. Тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж судалгаа хийж байгаа. Түүний дараа “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ярина. Хуулийн зохицуулалтаар жижигхэн авцалдаа алдагдаж байгаа. Ирэх оны улсын төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай. Гэтэл арваннэгдүгээр сарын 15-ны дотор ОУВС-гийн хөтөлбөрийг ямар нөхцөлтэйгөөр, ямар хугацаатай, хэрхэн хэрэгжүүлэх талаар эцэслэн тохироогүй байгаа учраас ирэх оны төсвийн төслийг суурь хувилбараар нь өргөн барьсан. Магадгүй”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар тохиролцсон нөхцөлд 2017 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Үүнээс харахад эдийн засгийн суурь тоонуудаа Монголбанк, Засгийн газар хоёр нэгтгээгүй нь “Стэнд бай” хөтөлбөртэй холбоотой мэт. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төсөвт тодотгол хийх нь тодорхой учир төсвийн төсөөлөл дээр “удаан сууж”, тоонуудаа тулгаж цаг үрэх шаардлагагүй байсан байж магадгүй юм.

Уг нь эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбарын хөдөлгөөн, хойд, урд хөрш, Ази, Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлд тулгуурлан төсөөлж гаргадаг. Харин манайхан асуудалд тэгж хандсангүй. Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” хөтөлбөрийг хүлээн ирэх төсвийг суурь хэлбэрээр нь оруулж ирсэн гэж харж болохоор байна.

Тэгвэл зөрүүтэй тоонууд, мөн эдийн засгийн өмнө нь тооцоолсон тоонууд тодорхой хугацаанд өөрчлөгддөг шалтгааны талаар эдийн засагч болон холбогдох албаныхан ямар байр суурь илэрхийлэв.

Төсөв тойрсон зөрүүтэй тоонуудУИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 

-Монголбанкнаас өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана. Ингэх нь бидэнд хэрэгтэй байна” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм бэ. “Стэнд бай”-д хамрагдана гэвэл төсөв, мөнгөний бодлогоо аль алийг нь өөрөөр баталъя. Хамрагдахгүй гэвэл мөн өөрөөр баталъя. Ирэх оны эдийн засгийн өсөлт, инфляцын төсөөлөл ирэх оны төсвийн төсөлд 3 хувь, мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр 2.8 гэсэн байна. Аль нь зөв юм. Өөр өөр тоо оруулаад ирэхээр УИХ аль тоон дээр нь үндэслэж шийдвэр гаргах юм. Засгийн газар, Монголбанк хоёр ядахдаа энэ тоонуудаа нэгтгэж чадахгүй байгаа нь бодлогын уялдаа гэдэг зүйл байхгүй байна л гэсэн үг ш дээ. Яагаад хянаж, засч болдоггүй юм. Зээлийн тухай яриад байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувь, өрийн хэмжээ ДНБ-ий 180, 200 хувьтай тэнцүү, Засгийн газрын өөрийнх нь өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл ДНБ-ий 85 хувьтай тэнцүү, дээр нь ханш ийм савалгаатай байгаа үед гадаадаас бага хүүтэй зээл олдоно гэж бараг байхгүй. Тэгэхээр бид юуны өмнө эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ сайжруулах тал дээр онцгой анхаарах ёстой. Ямар ч аргаар хамаагүй төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувь руу авааччихмаар байгаа юм.

Төсөв тойрсон зөрүүтэй тоонуудБ.Баярдаваа /Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга/: 

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулах явцад яг зэрэгцээд ирэх оны төсвийн төсөл боловсруулагдаад явдаг. Засгийн газар, Монголбанк хоёрын хооронд мэдээлэл солилцоо явдаг. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа хамгийн сүүлийн хувилбарыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцүүлдэг. Энэ зөвлөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын бүтэцтэй. Нэг төвөгтэй зүйл байгаа нь мөнгөний бодлогын үндсэн чиглэл болон төсвийн төслийг хоёуланг нь аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн барьдаг учраас тодорхой тоонууд нэг ижил болж амждаггүй. Боловсруулах явцад өөрчлөгдөх тохиолдол байж болно. Эдийн засгийн төсөөлөл, таамаглал болохоор мөнгөний бодлогын үндсэн чиглэл, төсвийн төсөлд хоёр өөр нөхцөл ашиглачихаж байгаа болохоор зөрүүтэй зүйл гарлаа.

Төсөв тойрсон зөрүүтэй тоонуудЧ.Хашчулуун /Эдийн засагч/: 

-Эдийн засгийн өсөлтийн тоонууд өөрөө байнга шинэчлэгдэж байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр, жишээлбэл, дараа жил хийгдэх томоохон бүтээн байгуулалтын явц, хэрэгжилт, Засгийн газраас төлөвлөж байгаа арга хэмжээ зэрэг бусад зүйлүүдтэй зайлшгүй уялдаатай байдаг. Тэр нь цаг хугацааны хувьд нэгэн зэрэг бус нэг нэгээрээ дараалж гардаг учраас анх төлөвлөж байсан тоонууд дараагийн тоонуудаасаа хазайж болно. Жишээлбэл, хоёр сарын өмнө ямар нэгэн том төсөл хэрэгжүүлнэ гэж тооцоогүй байтал олон улсын хэлэлцээ хийгдээд хэрэгжүүлэх нь тодорхой болонгуут ДНБ-ий өсөлтөд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ёстой болдог. Харин тэр өөрчлөлтийг оруулахгүй бол эсрэгээрээ буруу алхам болдог юм. Шинэчлэх шаардлага гарна гэсэн үг. Тэгэхээр хуучин боловсруулсан баримтаа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэгэнт боловсруулаад баталчихсан бол засвар оруулах хэцүү. Харин нэгэн зэрэг гаргасан эдийн засаг, сангийн гол баримт болох төсвийн төсөл, мөнгөний болдогын үндсэн чиглэлийн төсөл дээр ДНБ-ий өсөлтийг зайлшгүй уялдуулах хэрэгтэй. Уялдуулахдаа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр дамжуулан Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гурав тодорхой хэмжээгээр ДНБ-ий өсөлтийг ярих ёстой. Цаг хугацааны хувьд гэдэг юм уу нөхцөл байдлаас шалтгаалан Сангийн яам, Монголбанк хоёр ДНБ-ий өсөлт дээр өөр өөр байр суурьтай байж болно. Гэхдээ эцсийн нөхцөлд эдийн засаг маань нэг л юм чинь эдийн засгийн өсөлт дээр боломжтой бол аль аль тал нь асуудлаа зохицуулаад нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй. Нэг нь эдийн засгийн өсөлт саарна, нөгөөх нь өсөлт нэмэгдэнэ гээд байх юм бол төсөв, мөнгөний бодлого зөрөөд явчихна шүү дээ. Тэгэхээр уялдаа хэрэгтэй. Ер нь бол явж явж УИХ дээр нэгтгэдэг тал бий. Гэхдээ УИХ-д танилцуулахаас өмнө зөрүүтэй тоонуудаа зохицуулах хэрэгтэй гэж боддог.

Эх сурвалж:

Төсөв тойрсон зөрүүтэй тоонууд


URL:

Сэтгэгдэл бичих