“ТОМЧУУДЫН” ХОЛБОГДСОН ТОМ ХЭРГҮҮДИЙН ЧИМЭЭ

tom tomМанайд шинэ Засгийн газар бүрэлдсэний дараахнаас улс төр, бизнесийнхэн, төрийн албан хаагчдын оролцсон томоохон хэргүүд илэрч, нийгэм даяар дуулиан шуугиан болдог. Гэсэн ч тэгсхийж явсаар зарим нь чимээгүйхэн хэрэгсэхгүй болж, олонх нь дараагийн Засгийн газартай залгаж аваад прокурорын шатанд хэрэгсэхгүй болгуулдог, эсвэл хугацаагүйгээр түр түдгэлзүүлж хаяад хавтаст хэргийг замхруулдаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй.

Шинэчлэлийн болоод шийдлийн Засгийн газрын үед Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар тэргүүтэй хууль, хяналтынхны илрүүлсэн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр, “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар сан”-гийнхан, нийгмийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө идсэн улсын байцаагчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй асуудал, МИАТ-ийн удирдлагуудын хувьдаа мөнгө завшсан, “Эрдэнэт” үйлдвэрийг гаднын банкны барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба албан өрөөндөө бусдаас их хэмжээний мөнгө авч байхад нь АТГ-ынхан илрүүлсэн гэх мэт олон дуулиант хэрэг байгаа ч зарим нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд илэрсэн томоохон хэргүүдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс болж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллахдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан “Цэвэр агаар сан”-гийнхан хуулийн хариуцлага хүлээснээс бусад нь чимээгүй байгаа. Тэр ч бүү хэл нийгмийн даатгалын сангаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө завшсан нийгмийн даатгалын байцаагчдын хэрэг хэдхэн хоногийн өмнө хэрэгсэхгүй болсон мэдээлэл цацагдсан. Тинмээс зарим хэрэг хэрхэн шийдэгдсэн, одоо ямар шатанд явж байгааг хүргэе.

ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГ ШАМШИГДУУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫНХНЫ ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЛОО

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард илрүүлсэн. Энэ хэрэгт нийслэл болон орон нутгийн нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай төдийгүй өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, нас барсан иргэдийн нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан тухай хуулийн байгууллагынхан сүртэй мэдээлэл хийж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Хэргийн талаар тодруулбал, иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсан байдаг. Ийм маягаар улсыг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэгт гол буруутан нь олдсонгүй, хохирогч гэж хүн гарч ирсэнгүй байсаар хэрэг хяналтын шатандаа хаагдаж, бүр хэрэгсэхгүй болжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудьп’ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэв.

Ё.ОТГОНБАЯР БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭР О.ЭРДЭНЭСОЛОНГОД ХАМААРАЛТАЙ ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ

2013 он БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярын хувьд хэцүүхэн жил болж өнгөрсөн. Улс төрийн хүрээнийхэн дундах үл ойлголцлоос болж, түүнтэй холбоотой асуудал бүр хэвлэлийнхэнд ил болсон гэхэд болно. Тэдгээрээс хамгийн сүр дуулиантай хийгээд асуудал дагуулсан зүйл нь түүний эхнэрийн дансанд хуримтлагдсан их хэмжээний мөнгө байсан юм. Эргэн сануулбал, БСШУЯ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-аар 2009-2013 онд 13.9 тэрбум төгрөг, онц их хэмжээний буюу 300 сая орчим ам.доллар байршуулан угаасан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь төгрөгийн болон валютын 21 дансаар энэ бүх гүйлгээг хийдэг байсан нь тогтоогдсон юм.

Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн явдал ч шалгалтын явцад илэрч байв. Хэрэгт холбоотой цөөнгүй хүнийг баривчилж, эд хөрөнгийг нь битүүмжилж байлаа. Мөн О.Эрдэнэсолонгыг ч хорьж байв. Мөрдөн байцаалтын явцад Интерполоос гадна Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага болох ФАТФ хамтран ажиллаж байсан. Эх сурвалжийн хэлж байснаар энэхүү хэрэг явсаар Хятадын ZТЕ компанитай холбогдож, тус компаниас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн Ё.Отгонбаярыг шалгаж байв. Гаднын улс орнуудын дотоод нууцыг гадагш нь задруулдаг, тагнуулын гэмээр үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй ZТЕ гэх компанийг Монголд суурьшихад нөлөө үзүүлж, тусалж дэмжиж ирсэн хэмээн хуулийнхан болоод түүний талаар мэдэх хүмүүс дэлгэж байлаа. Үүнтэй холбоотойгоор Ё:Отгонбаярыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт ял авах нь тодорхой гэж хүртэл яригдаж байсан юм. Гэсэн ч хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэх нэрээр уг хэрэг намжиж явсаар энэ онд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 205.1.4-д зааснаар хэргийг түдгэлзүүлжээ. Уг заалтад “Зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ” хэмээн заасан байдаг.

Г.ДЭНЗЭНГ “ШИНЭ БАРИМТ ИЛЭРСЭН” ГЭХ ШАЛТГААНААР СААТУУЛААД БАЙГАА

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “хүргэн” гэгдэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард дахин саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжийн өмчийг завшсан, үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Хэргийн талаар тодруулбал, тэрбээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ЗГХЭГ-ын дэд дарга болсон, давхар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болж байв. Гэвч удалгүй эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан тухай баримтууд байдаг. Тухайлбал, тэрбээр ЗГХЭГ-т ажилладаггүй О.Чинхүсэлийг, өөрийн ТУЗ-ийн даргаар ажилладаг “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-д ажилладаггүй Ц.Мөнхтогтох, Д.Лхагвадорж нарыг ажилладаг хэмээн хуурамчаар тодорхойлоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурсан гэж хардагдах болов. Г.Дэнзэнгийн хувьд хуурамч тодорхойлолт хийсэн нь баримтаар батлагджээ. Харин визээ авсан уу, аялсан уу гэдэг нь тодорхойгүй аж. Хэрэв явсан бол хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Нэгд, Швейцарь болоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурахад нь Монголын ГХЯ оролцсон шинж харагдаж байгаа. Гадныхныг хуурсан бол Монгол Улсын ГХЯ-ыг Европын орнууд буруутгана. Харилцаагаа чангатгана. Мөн эдгээр хүмүүс аялсан бол зардал нь хаанаас гарсан бэ гэдэг бас нэг асуудал үүснэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Дэнзэн эрх мэдлээ урвуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-иас гаргуулсан байх магадлал өндөр гэнэ.

Үүнээс гадна “Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээлэлдээ 26 настай Г.Дэнзэнгийн ТУЗ-ийн даргаар томилогдсоноосоо хойш улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан талаар мэдээлсэн юм. Үүнд,

-Г.Дэнзэн 2012 онд өөрийн цалин гэж 16 мянган ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

-Ш.Дэнзэнгийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэхээр болсон

-Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан “Говь повер” компани Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан зэрэг хэд хэдэн баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Г.Дэнзэн нь ТУЗ-ийн дарга болсныхоо дараа өөрийн эгч Г.Одонгэрэлийг Ханган нийлүүлэлтийн албанд ажилд оруулсан байдаг. Энэ мэт асуудлаас болж удаа дараа саатуулагдсан тэрбээр батлан даалтад гараад байсан ч өнгөрсөн сараас дахин ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛСОН ГЭВ

УЕПГ-аас Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны аллагын хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж, шалгаад хэргийг пгүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон тухайгаа мэдээлсэн.

Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булган болон Улсын баатар Э.Бат-Үүлээс гадна Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон талаар эх сурвалж мэдээлж буй. Мөн тус хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаад байгаа юм. Тэрбээр өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж байгаа талаар дурдаад шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн хувьд прокурорын шат хүртэл долоон сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд тухайн өмгөөлөгч шүүхийн шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэжээ. Тиймээс өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсчээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр яллагдагч Б.Содномдаржааг яллагдагч Ц.Амгаланбаатар “Эрдэнэтэд дөрвөн ам бүлтэй айлыг шатаасан. Тэр үед Содномдаржаа хашааны хаалганы хажууд зогсож байсан” гэж мэдүүлсэн аж. Гэвч тухайн айл шатсан нь цахилгааны гэмтлээс болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан гэнэ. Б.Содномдаржаагийн ээжийн тухайд хүүг нь хилс хэрэгт хэлмэгдүүлэхийн тулд давхар өөр хэрэгт холбогдуулан гүтгэж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ө.Энхтүвшин С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нарт хандсан байна.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн талаарх мэдээллийг эргэн сануулахад, Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь 35, Т.Чимгээ нь 40 гаруй настай аж. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн бөгөөд Т.Чимгээгийн тухайдяллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг байсан талаар ар гэрийнхэн нь ярьсан байна. Харин Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн аж. Уг хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн нь “Хууль хяналтын байгууллагынхан цаазын ял авсан Ц.Амгаланбаатарт С.Зориг агсны хэргийг хүлээлгэж, гэмгүй хүмүүст хэрэг тохох гэж байна” гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа юм. С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн байцааж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан. Юутай ч хэргийн мөрдөн байцаалт дуусаж байгаа талаар хууль, хяналтынхан албан ёсоор мэдээллээ. Гэхдээ жинхэнэ хэрэгтнийг тэд илрүүлж чадах болов уу гэх хардлага, хүлээлт олны дунд байсаар байна.

ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООГҮЙ

Улсын Ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын 2016 оны эхний есөн сарын байдлаар хийсэн ажил”-ьшхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар өгсөн үү?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгг эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Мөн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү?

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.

-Хөгжлийн банкны захирал асан хэрэгт нийтдээ хэдэн хүнийг шалгаж байна вэ?

-Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна. Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэюл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг 2016 оны аравдугаар сарын 11 -ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон.

-Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мздээлэл бий. Энэ үнэн үү. Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тогтоосон уу?

-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон.

Дашрамд дурдахад, Прокурорын байгууллага 2016 оны III улирлын байдлаар Анхан шатны шүүхээр 4284, Давж заалдах шатны шүүхээр 1005, Хяналтын шатны шүүхээр 205 хэргийг хянан хэлэлцэж, 3448 хэргийн 5064 хүнийг гэм буруутайд тооцож ял оновдуулж, 21 шүүгдэгчид холбогдох 17 хэргийг бүхэлд нь цагаатгаж, 901 хэргийг шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүхээс 5064 хүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулснаас 2948 хүнд хорих ял, 2116 хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.

2016 онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан нэг, Казакстан улсаас нэг яптанг шилжүүлэн аваад байгаа аж. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсьгн иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын нэг иргэн, БНХАУ-ын хоёр иргэн байгаа аж. Түүнчлэн гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын гурван иргэнийг БНСУ, Малайз, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлаад байгаа аж.

 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих