Бөөн хар утаа баагиулсан Оросын нисэх онгоц тээгч хөлгийг дэлхий нийтээрээ шоолжээ
Өдгөө Сирийг зорин Ла-Маншийн хоолойг гаталж байгаа Оросын “Адмирал Куцнецов” гэдэг нисэх онгоц тээгч хөлөг оноцны яндангаараа бөөн хар утаа баагиулан хөвж байгаа зургийг Британы HMS Duncan гэдэг эсминецээс авч дэлхийгээр нэг цацжээ.Уг эсминец нь “Адмирал Куцнецов”-ыг даган хянаж яваа аж. Дэлхийн хүчирхэг гүрний усан цэргийн хүчинд алдарт “Титаник” шиг уурын хөдөлгүүрээр ажиллан утаа хаядаг бүр нисэх онгоц тээгч хөлөг байгаа нь бөөн шуугиан тариад байна.
Түүнээс гадна “Адмирал Куцнецов” нь Оросын флотод байдаг цорын ганц нисэх онгоц тээгч гэгддэг тул бардам оросууд ихэд ичсэн аж. Дээрхи зургууд нь хойд хөршийн хэд хэдэн сайтад тавигдсан ч тэр дороо алга болжээ. Харин цахим ертөнцөөр нь аль хэдийн тарсан байна. Америкийн нисэх онгоц тээгч хөлгүүдийн дэргэд илт хоцрогдсон нь илэрхий ганц онгоц нь ийнхүү хар утаа баагуилан далайгаар хөвж яваад ичиж байгаагаа олон хандагч илэрхийлжээ.
Тэр тусмаа батлан хамгаалах цэргийн салбарт төсвийн 40 хувиа зарцуулж байгаа Путины дэглэмийг ихэд шүүмжилсэн байна. Харин тэнгисийн цэргийн хүчний зүгээс хар утаа баагиулдаг нь утаан хөшиг тавьж байгаа юм гэсэн тайлбар өгчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
muur har baina u,tsagaan bna u hulgana l barij baival bolno.
Их гүрэн юм биз дээ,тэгээд.