Сургамжит өгүүллэг
Аавыгаа нас барсны дараа хүү нь ээжийгээ хөгшчүүлийн асрах газарт амьдруулахаар болжээ. Хүү ээж дээрээ хааяа л очдог байсан ба нэгэн өдөр асрах газраас түүнд дуудлага ирэв :
-Ээжийн тань бие таагүй байна. Аль болох хурдан ирэхийг хүсье.
Үүний дараа залуу яаран очтол ээж нь нас барахын даваан дээр байв.
-Ээж ээ, би танд яаж туслах вэ? Би юу хийх вэ? гэж асуухад ээж нь хариуд нь :
-Хүү минь энд агааржуулагч тавиарай, яагаад гэвэл маш халуун, бас өрөөг хөргөгчтэй болго. Хоол хадгалах газаргүйгээс болж би олон удаа хоосон хонож байлаа хэмээн хэлэхэд хүү нь маш их гайхан :
-Та өмнө нь хэзээ ч үүнийгээ надад хэлж байгаагүй, заавал ийм үед хэлдэг нь ямар учиртай юм бэ? гэхэд ээж нь :
-Зүгээр дээ хүү минь. Би аагим халуун, өвчин зовлон, өлсгөлөнг даван туулж чадсан. Харин хүүхдүүд чинь чамайг энэ газарт авчрах цагт чамд өөрт чинь л хэцүү байх болно шүү дээ…
URL: