ХЯТАД УЛС САРЫГ БҮРЭН СУДЛАНА
Хятад улс 2017 онд саран дээр «Чанъэ-5» аппаратыг гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай сар судлах үндэсний төслийн удирдагч Оуян Цзыюаний тайлангаас Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Сансрын аппарат дэлхийн дагуулын хөрсний дээжийг цуглуулж, авчрах гэнэ.
“Бид бэлэн болсон. Бүх лаборатори бэлэн болоод байна. Дээж хүргэж ирмэгц бид нэн даруй тэднийг судалж эхлэх болно” хэмээн төслийн удирдагч мэдэгдсэн байна.
Мөн Хятад улс 2018 онд «Чанъэ – 4» төхөөрөмжийг түүхэндээ анх удаа саран дээр газардуулахаар төлөвлөж байна.
2015 оны эцсээр сүүлийн 40 жилд анх удаа «Чанъэ-3» төслийн хүрээнд Хятадын сарны «Юйту» хиймэл дагуулаар сарны гадаргуу дээрээс мэдээлэл цуглуулсан байна.
М.Баяр
URL: