Архи уух дуршилыг бууруулдаг тан
Архи уудаг дуршил бууруулдаг уламжлалт эм тан байдаг уу? Ах маань олон жил архи хэтрүүлэн хэргэлж байна. Шууд сэтгэл зүүгээр гарна гэж байхгүй бололтой. Үйлчилгээ сайтай монгол эм байдаг бол уу гэж толгойгоо хашилгаж байлаа. Гэтэл архи уудаг хүнд: Барагшун, Нейровалин, Марчин13, 3 үрийн тан, уулгаж цусыг нь шингэлж элэг, ходоод гэдсэний өнгөргүй болсон хэсгийг эмчилээд эхлэхээр бие сайжраад шартахгүй болоод архи уух дон алга болно гэж оточ хүн хэллээ. Үнэн юм байна лээ. Архины хэрэглээ ихэссэн.Түүнийг дагаад элдэв төрлийн эм тан элбэгшсэн билээ. “Ганга” хэмээх анхилам үнэртэй ягаан цэцгээр аливааг ариулан утаж, угаахын зэрэгцээ архины эсрэг уухад онцгой сайн үр нөлөөтэй байдаг гэнэ. Үүнийг таван жилийн өмнөөс эмчилгээнд хэрэглэн, туршин судалсан байна. Уг судалгаагаар “Ганга” өвс нь согтууруулах ундааны дуршил дарах, шар тайлах, хордлогоос гаргадаг онцгой үйлчилгээтэй нь тогтоогджээ. Иймд зарим эмийн сангаар уламжлалт эмчилгээний бэлдмэлийн журмаар худалдаалж эхэлсэн сурагтай. Голын эрэг дагуу ягааран ургадаг тэрхүү цэцгийн ач холбогдол, олдоц арвин юм. Түүнчлэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн учир ямар нэг хор уршиггүй болохыг судлаачид гаргасан байна.
URL: