ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГАДААД ИРГЭДЭД 853 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА

14Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл
·         49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн,
·         17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн,
·         7.5 хувь буюу 98 нь паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй,
·         7 хувь буюу 92 нь оршин суух хаягийн бүртгэл хийлгэх талаар тогтоосон журам зөрчсөн,
·         18.2 хувь буюу 237 нь бусад зөрчлүүд эзэлж байна.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийг улсаар авч үзвэл 41.2 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь АНУ, 8.2 хувь нь БНАСАУ, 39.3 хувь нь бусад орны иргэд эзэлж байна.

Харин гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж, байгууллага нь урьсан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг нуун далдалсан, орон сууц, ажлын байраар хангасан, хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн 508 уригч /2259 гадаадын иргэнд хамаарах/-д 556 сая 416 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Б.Сансар

URL:

Сэтгэгдэл бичих