Оросууд хувийн мөнгөөрөө засгийн газраа дэмжинэ
ОХУ-ын Засгийн газар он гарахаас өмнө дотооддоо бонд гаргахаар төлөвлөж байгаа тухай “Lenta.ru” вэб хуудсанд мэдээлжээ. Энэ бондоос их наяд рубпь олно хэмээн найдаж байгаа аж. ОХУ-ын эдийн засгийн байдал ирэх жилүүдэд улам хүнд байдадд байх төлөв ажиглагдаж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа байвал 2017 онд төсвийн нөөц бараг шавхагдах хандлагатай байгаа бол 2019 онд халамжийн сангийн тал хувь нь дуусах төлөвгэй байгаа гэнэ. Ирэх жилүүдэд ч төсөв хомс ююэр байх аж. Түүнчлэн сүүлийн үед төсвийн дүүргэлг, эдийн засгийн асуудал Засгийн газрын хуралдааны халуухан сэдвийн нэг болоод байгаа юм.
Гэвч оноос өмнө гаргахаар бэлдэж буй тус бондыг амжилттай болох эсэх нь эргэлзээтэй хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь тус улс 1982 онд эдийн засгийн хүндхэн нөхцөдд байх үедээ энэ аргыг хэрэглэж байсан боловч тийм ч амжилттай болоогүй юм. ОХУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн төвшин нь БНХАУ, Бразилийнхаас өндөр гарч байгаа. Тиймээс ийнхүү их хэмжээний бонд гаргахаар төлөвлөж байгаа нь Португали, Испанийн халааг авах магадлалыг ихэсгэнэ хэмээн зарим ажиглагч үзсэн байна. ОХУ-ын төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Төсвийн энэ цоорхойгоо нөхөхийн тулд эрх баригчдынх нь явуулж буй бодлогын нэг хэсэг нь бонд гаргах явдал. Үүнтэй зэрэгцээд рублийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн сард 2.2 хувиар буурсан байна. Энэ бүхэн Оросын гадаад өр нэмэгдэх томоохон шалтгаан болох юм. Одоогийн байдааар Оросын Төвбанк рублийн ам.доллар, еврогийн багцтай харьцах ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого явуулж байгаа ажээ. Сангийн сайд Антон Силуанов энэ оны төсвийн алдагдлыг 3.5 их наяд рубль гэж тооцоолоод байна. Түүний үзэж буйгаар, төсвийн алдагдлыг нөхөх хамгийн зөв гарц нь бонд гаргах бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулж буй болон дотоодын томоохон компаниуд бонд худалдаж авахад бэлэн байгаа гэнэ.
ЗХУ-ЫН ГАШУУН ТУРШЛАГА
1970 оноос хойш 70 орчим Засгийн газар өрийн дахин зохион байгуулалт хийж, шинэ бонд хэвлэж, төлбөрийн нөхцөлөө өөрчлөх оролдлого хийж ирсэн ч үр дүн муу байсан гэж дүгнэж болно. Зөвлөлт Холбоот Улс задарсньг дараа Орос урт хугацааны турш эдийн засгийн хямралд нэрвэгдэн зээл авахаас өөр аргагүй болсон билээ. Оросын гадаад өр 1997 оны сүүлч үед ДНБ-ний 50 орчим хувь буюу 350 тэрбум ам.доллар болжээ. Нефгь, байгалийн хий, металлын үнэ унасан, мөн Азийн эдийн засгийн томоохон хямрал зэрэг нь байдлыг улам хүндрүүлж өглөө. Түүхий эдийн үнэ унаснаас Оросын Засгийн газрын орлого буурсан бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй тус улсад гадаадын зээлдүүлэгч нар зээл өгөхөөс татгалзах болов. Гэсэн хэдий ч ОХУ 1998 оны долдугаар сард Олон улсын валютьш сангаас 17,1 тэрбум ам.долларьш тогтворжуулалтын зээл авч чадсан юм. Харин наймдугаар сард нь рублийн ханш огцом унаж, Засгийн газар нь дефолт зарлахад хүрчээ. Үүний гол шалтгаан нь мөнгөний ханшаа тогтворжуулахын оронд гадаадаас байнга зээл авч байсан Оросын Засгийн
газар болон Төв банкных нь бүтэлгүй ажиллагаа болжээ. Үүний зэрэгцээ, оросууд зээлдүүлэгч нарт зэлийн ихээхэн хэмжээний хүү амласан бөгөөд тэр үүргээ биелүүлж чадаагүй байна. Рублийн ам.доллартай харьцуулсан ханш дөрөв дахин унаж, төсөв нь 50 тэрбум рублийн алдагдалтай, хүн амын бодит орлого бараг гуравны нэгээр буурсан, ДНБ нь 10 хувиар багассан зэрэг нь Оросын дефолтын үр дагавар болсон юм.
БОНДЫГ ХЭН ХУДАЛДАН АВАХ ВЭ?
“Lenta.ru”-гийн тэргүүлэх шинжээч Роман Насанов “Хэдийгээр эрсдэлгүй гзж байгаа ч иргэдийн хувьд Засгийн газрьш бондод хөрөнгө оруулах нь төдийлөн оновчтой бус. Учир нь, уг бондын хүүгийн төвшин бага байдаг. Тэгэхээр тухайн бондын голлох худалдан авагчид нь томоохон арилжааны банкууд, даатгалын сангууд байдаг. Харин компанийн бондын хувьд найдвартай байдлыг хангаж үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийн хэмжээнээс илүү барьцаа хөрөнгийг баталгаа болгодог юм. Хүү ч харьцангуй өндөр байх пшнжгэй байдаг. Учир нь компанид итгэж бонд худалдан авах хүмүүсийн иттэлийг үнэлж хүүгийн төвшинг хадгаламжийн хүүнээс өндөр байлгахыг зорьдог. Харин Засгийн газрын хувьд эрх баригч өөрчлөгдсөн ч тухайн Засгийн газар хэзээд төлөх үүрэг хүлээж байдаг онцлогтой.
ОЛОН УЛСЫН БОНД
АНУ, Европын холбооны зүгээс хориг тавьснаас хойш буюу сүүлийн гурван жилд анх удаа, өнгөрсөн зургадугаар сард ОХУ олон улсад бонд гаргасан билээ. Тус улсын Сангийн яам олон улсью зэх зээлд 1.75 тэрбум ам.долларын бонд борлуулсан байна. Гадаад валютын зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 10 жил, өгөөж нь 4.75 хувь хэмээн ТАСС мэдээлжээ. ОХУ энэ онд гурван тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөсөн. Тэгэхээр он дуустал дахин 1.25 тэрбумыг гаргана гэсэн үг. Гэхдээ дотоодьш бонд гаргана хэмээснээс бус дахин олон улсын бонд гаргах эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн зургадугаар сард Сангийн сайд Антон Силуанов төсвийн алдагдлыг яаралтай нөхөх хэрэгтэй байна гэсэн. Тэд 2015 оны төсвийн алдагдлыг 2.36 их наяд рублиэр тооцоолсон бөгөөд шинэчилсэн найруулгаар орлогыг 2.6 их наяд рублиэр бууруулжээ. Мөн төсвийн зардлаас 300 тэрбум рубль хассан. Сангийн яам нь алдагдлын дийлэнх хэсгийг гадаад валютын нөөцөөс нөхөхөөр төлөвлөөд буй. Төсвийн алдащлыг нөхөхөд шинэ бондын 120 тэрбум рубль нэмэртэй гэж Сангнйн яамнаас нь тодорхойлсон.
Гэхдээ хоёр тэрбум орчим ам.долларын зээл Оросын хувьд их биш. Хэрэв үнэхээр мөнгө хэрэгтэй бсшоод зээл авсан бол хэмжээ нь хавьгүй их байх байсан юмээн шинжээчид онцлов. Бонд гаргасан гол шалтгаан нь олон улсын үнэт цаасны зах зээлд хориг хэр үйлчилж байгааг шалгах гэж тэд үзэж буй. Оросын бондын эрэлт гадаадын хөрөнгө оруулагчдын дунд төсөөлснөөс хавьгүй өндөр байгаа аж. ОХУ гурван жилийн өмнө 4.6 хувийн хүүтэй долоон тэрбум ам.доллар татаж байсан. “Альфа-банк”-ны ахлах эдийн засагч Наталия Орловагийн тайлбарласнаар, ОХУ дотоод бус гадаад бонд гаргасан нь ашигтай бөгөөд нэлээд хэдэн тэрбумыг дэлхийн зах зээл дээрээс босгох боломжтой юм байна.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: