Ш.Сайхансамбуугийн охин аавынхаа “Өгөөмөр” гурилыг тарааж УИХ-ын гишүүн болох замаа засаж байна
Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Нарантуулын босс Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёр Завхандаа нэг тойрогт нэр дэвшин санал хуваагдаж ялагдсан. Ах дүү хоёрыг нэг тойрогт санаатай тааруулсан хүн нь “хорчин” Я.Санжмятав гэгддэг. Энэ удаагийн сонгуульд унаснаар их захын боссын улстөрийн карьер ийнхүү төгсөж байгаа ч М.Энхболд, Сү.Батболд нараас дутахгүй залгамж халаа байгаа нь НИТХ-д сонгогдсон охин Эрдэнэтуул нь юм.
Аав нь Ардын намд жийгдсэн бол охин нь энэ намаас нэр дэвшээд гарчихсан. Боловсрол мэдлэгтэй төрд ажилласан гэдгээрээ Энхболдын охин, Батболдын хүүгээс илүү. Бүр Оксфорд боловсролтой. НИТХ-д гарсаныхаа дараа аавынхаа эзэмшлийн SS club-т 500 хүн урьж цуглуулан нижгэр хүлээн авалт хийсэн. Энэ үеэр Монголын бүхий л дуучид цуглаж өргөн дэлгэр будаалга болсон.. Залуу жүжигчин “Тусгай салаа” киноны Сүлд буюу Алтанхуяг хөтөлсөн уг шоунд МУГЖ Чулуунхүүгээс эхлээд рок попын залуу дуучин Үүрээ хүрэлцэн ирж том концерт тоглосон. Эрдэнэтуул нь хөрөнгөтэй хүний охин шиг загнаж сонгуулийн менежерээсээ эхлээд ухуулагчдаа хүртэл нэгийг ч үлдээлгүй урьж зад дайлаад бүгдэд нь гарын бэлэг болгон том хайрцагтай бэлэг өгсөн. Баярласан ухуулагчид нь НИТХ-ын гишүүн С.Эрдэнэтуулыг удахгүй болох 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж төрийн түшээ болохын ерөөл тавьж байсан. Гэхдээ улстөрд орж “үхэхээс бусдыг үзсэн” аав нь аль хэдийн ирээдүйг нь тодорхойлчихсон. Өөрөө нэгэнт чадахгүйгээс хойш охиноо сойхоор шийдсэн тул Нарантуулын наймаачид голдуу байдаг Баянзүрх дүүрэгт 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхээр одооноос “ажиллуулан” бэлэг сэлт тараалгаж байна. Одоогийн байдлаар охин нь дөрвөн удаа гурил, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг ном дэвтэр тараасан гэнэ. Өгдөг гол бэлэг нь аавынх нь Завхан дах гурилын үйлдвэрийн “Өгөөмөр” гурил аж.
Өгөөмөр шар талд байдаг талбай нь Монголын анхны бүрэн усалгаатай талбай гэнэ. Үйлдвэрийг нь УИХ-ын гишүүн болсон жилээ дараагийн сонгуульд нутгаасаа гарах зорилгоор байгуулсан ч нэр дэвшиж чадаагүй. Гэхдээ аавд нь тус болоогүй гурил өдгөө охинд нь хэрэг болж байна. Нарантуулын босс охиноо Оксфордод 70 мянган доллароор сургасан гэдэг. Харин УИХ-ын сонгуульд бэлдүүлэн баянзүрхчүүдэд танил болгохын тулд хэдэн зуун тонн гурил зарцуулахыг бид таашгүй.
NUUTS.mn
URL: