НЭГ ХУЛГАНЫГ 20 МЯНГАН РУПИГЭЭР ТООЦОН ШАГНАНА

1Индонезийн нийслэл Жакарта хүн амын нягтшил, байгаль орчны бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг томоохон хотуудын нэг. Тэгвэл Жакарта хотод хулгана утсгалын кампанит ажил өрнөж эхэлжээ. Ингэхдээ урамшууллын тогтолцоог бий болгосон байна. Тодруулбал, хулгана барьсан иргэнийг шагнан урамшуулах бөгөөд нэг хулгана тус бүрээр нь 20 мянган рупигаар тооцон урамшуулал олгохоор болжээ.

Тус хотод хогийн сав хөглөрсөн гудамж талбай, ядуусын хороололд хулганууд олноороо үүрлэсэн байх нь энгийн үзэгдэл бөгөөд 10 сая хүн амтай нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс “Хулгана устгах” үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Жакарта хотын албан ёсны вэб хуудаст хулганыг ямар байдлаар барих, урамшууллаа авахдаа хулганаа амьдаар барьсан байх эсэхийг нь тодорхой нийтлээгүй байсан хэдий ч, хулгана барихын тулд галт зэвсэг ашиглахгүй байхыг сануулсан байв.
Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих