5 настай охин хүчирхийлэлд өртсөнөө зургаар илэрхийлжээ
Бразил улсын Монтис Кларус хотод 54 настай номлогч таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан тухай Daily Mail сонин нийтэлсэн байна.
Охин гэнэтхэн номлогч Яо да Силвагийн хичээлд суух дургүй болж, хичээлдаа явахаа больжээ. Үүгээр зогсохгүй, эцэг эхтэйгээ үг дуугарах нь цөөрч, өөртөө итгэлгүй, бусадтай харьцах харьцаа нь муудаж эхэлсэн байна. Охиныхоо уг байдлыг анзаарч, санаа зовсон эцэг эх нь сэтгэл зүйчид хандахад охиныхоо өрөөнөөс түүнийг хүчирхийлэлд өртсөнийг илтгэх ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг яаралтай шалгахыг хүсчээ.
Тэд охиныхоо өрөөг сайтар нэгжсэний эцэст хураалттай олон ном дунд нуусан, хоёр гар зургийг олжээ. Гар зурагт түүнд хүч хэрэглэн, заналхийлж буйг харуулсан бөгөөд охин айдаст автан хашгирч буйг дүрсэлсэн байжээ. Ингээд эцэг эх нь охиноо яагаад хичээлдээ явах дургүй болж, зан араншинд нь өөрчлөлт орсныг ойлгосон байна.
Охины эцэг энэ бүхнийг мэдсэнийхээ дараа охинд нь халдсан номлогч руу утсаар холбоо барьж болсон үйл явдлын тухай хэлэхэд номлогч хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмээ хүлээсэн байна. Номлогчийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр цагдаагийн байгууллагаас түр саатуулан, шалгаж байгаа аж. Уг хэрэг гарсны дараа хотын цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ харилцан ярилцах цаг гаргаж байхыг сануулжээ.
http://eagle.mn/r/18654
URL: