Аймшигт аллагад уриалан дуудагч Флакка Монголд орж ирсэн үү

1201610231477199691Өнгөрсөн наймдугаар сарын дундуур АНУ-ын Флорида мужид 19 настай Аустин Харриуф хэмээх оюутан залуу хос хоёрыг гэрт нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Флоридагийн их сургуулийн оюутан Аустины алуурчин болсон шалтгаан “Флакка” хэмээх хар тамхи байсныг шинжээчид илрүүлсэн юм. Аустин хос хоёрыг хутгалж хөнөөгөөд зогсохгүй хохирогчийн нүүрийг идэж байхдаа цагдаагийнханд баривчлагдсан юм. Өөрийн ухаангүй болсон оюутныг цагдаагийнхан зогсоох гээд дийлээгүй. Тиймээс нэмэлт хүч дуудаж, тусгай бэлтгэгдсэн дөрвөн цагдаа арай гэж тогтоож авчээ. Цагдаагийнхан түүнийг яг л араатан шиг авирлаж байсан гэж тэмдэглэсэн юм.

Флакка бол шинэ төрлийн хар тамхи. Хүнийг мансууруулах, тэр ч бүү хэл бүр зомби хэмжээнд хүртэл ухаанаа алддаг энэ хар тамхи БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Харин 2013 оноос уг бодисыг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн баримт бий.
Флакка бол кокаин ба Амфетамин буюу Метамфетамины гидрохлоридын холимог бодис. Амфетамин бол клубын хар тамхи гэдгээрээ алдартай. Энэ хар тамхийг хэрэглэсэн хүн ядрах, эцэж цуцахыг мэдрэхээ байдаг. Үүнээс болоод клубт бүжиглэж цэнгэх дуртай залуус амфетамин уугаад олон цагаар огт ядралгүй цэнгэдэг гэнэ. Зах зээлд ердөө 5 ам.доллароор зарагддаг энэ бодис олон улсад өргөн хэрэглээ болж буйд аюулын дохио болж байна.
АНУ-ын Засгийн газар хар тамхитай тэмцэхийн тулд сүүлийн 45 жилд нэг триллон ам.доллар зарцуулсан. Дэлхийд томд тооцогдох шоронгийн систем байгуулаад ч үр дүн гаргаж чадаагүй аж. Үүний шалтгааныг иргэдийнх нь дунд хар тамхины талаарх ойлголт муу байдагтай холбоотой гэж үзэж байгаа юм.
Монголд ч гэсэн энэ төрлийн хар тамхи орж ирж залуусын дунд диско клубэр хэрэглэгдэж эхэлж байгаа гэсэн мэдээлэл бий учир, залуус та бүхнийг энэхүү аймшигт тахлаас сэргийлэхийг анхааруулж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих